Оюутнууд иржээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 27

Зуны хоёр сар ажин түжин байсан Улаанбаатар  минь саяхнаас хөд хөдөлгөөнд орж, их хотын гудамжаар улаан хацартай охин, хүүгээ дагуулсан эцэг, эхчүүд хөлхөлдөн,  замын хүнээс  очих айлынхаа хаягийг,  сурах гэж буй сургуулиа хаана байдгийг асууж лавлаж байгаа харагдах нь оюутнууд  эхнээсээ ирсний шинж гэлтэй.



 

Ерөнхий боловсролын дунд сургуулиа дүүргэн их, дээд сургуульд шинээр элсэн суралцагчдын тухайд  хотын дуу шуугиан дасах,  нүд эрээлжлэм тээврийн хэрэгслийнх нь  учрыг олох,   суух  оюутны дотуур байраа олох, байрны төлбөр төлөх чадваргүй нэг нь дөрвөн ханатай гэрээ барих айлын хашаа олох гэж эцэг эхтэйгээ нийлээд ч   мунгинадаг тэр л жишгээр яваа биз.

Харин  архаг оюутнуудын хувьд хэлэх зүйл олон. Хүү, охиноо бусдын өмнө бүлтэлзүүлэхгүй хэмээн төв суурин газрынх нь талхныхаа мөнгөнөөс илүүчлэх, мал хуйтай нь зунжин дарж хэвтсэн ноолуураа заран өөрсдөдөө ч дээлийн өнгө авч амжилгүй байгаа бүгдээ өгөөд явуулсан  хэдэн төгрөгийг нь  найрын ширээний ард цацаж орхидог.  

Бас болоогүй  сайханд хөл алдах нэг нь санаархсан охиноо найз нартай нь бааранд даан цээжээ дэлдэн баярхана. Ингээд тоолдог нь дуусахын цагт “очоод л тушаадаг юм шүү” хэмээн халаасных нь  мухарт оёж өгөх шахаад явуулсан сургалтын төлбөр рүүгээ орчихсон харайлгаж яваа байж ч мэднэ.  Гангалах дуртай охид хотынхноос дутахгүй  гэх хор шардаа хөтлөгдөн таарсан таараагүй нь хамаагүй, нэг угаалтын ая даахгүй эрээний бараанд тавьж тууж байгаа биз.   

Ер нь л бүтэн сарын эхний гурван өдөрт хуушуурын мөнгөтэй байдаг оюутнууд нидэр дээрээ төрийн албан хаагчаас баян. Төрсөн өдрийг тэд л  хамгийн өргөн тэмдэглэн үүр цайтал баараас баар, ширээнээс ширээ дамжин баярласаар  бааруудыг бурзайлгах шиг болдог гэнэ лээ. Ямар сайндаа  нэгэн танил маань гудамжинд тааралдаад  “ Найз нь зээлсэн мөнгөө ирэх долоо хоногийн эхээр өгнө өө, Оюутнууд ирж л баар минь  амь орлоо.  Зуны гурван сарын ард гарах гэж байдгаа барлаа,  хамаг ээмэг бөгж мулт.  Барьцаат зээлийн газарт “ хадгалуулж”  байж  түрээсийнхээ ард гарлаа шүү, хө“ хэмээсэн.  Тэгэхээр нийслэлийн бүхий л үйлчилгээний газрыг оюутнууд тэжээдэг болж таарч байгаа юм.Үсчинд хэн үсээ будуулан шулуун хими хийлгэн  сор тавиулж байна, оюутнууд. Барьцаат зээлийн газраар хэн үйлчлүүлж байна, “аваргууд”. Баар цэнгээний газрын хойморт хэн заларч байна, ах эгч нар. Нарантуул захын нарийн гудамжийг сунгах шахан  наашаа цаашаа хэмээн чихчилдэх хүмүүс  мэдээж  мөнөөх л оюутнууд. Тэр бүү хэл, эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг хүртэл оюутан байгаа үед орлоготой ажилладаг гэх чинь билээ. 
 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх