Нийгэм
・Нийтэлсэн:
Баярмаа
・
2015 08 сар 27
・ 1

Онцгой байдлын ерөнхий газрын гал унтраах техникийн олон төрөлт спортын шигшээ багийн тамирчид 2015 оны 09 дүгээр сарын 1-ний өдөр ОХУ-ын Санктпетрбург хотноо зохиогдох 11 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн 4 удаагаа оролцохоор эх орноосоо мордлоо.
Тэмцээнд ОХУ, Австри, Беларусь, Чех, Солонгос, Украин, Латви, Турк зэрэг 20 гаруй улсын баг тамирчид оролцож байгаа бөгөөд тэмцээн 09-р сарын 10-ны өдрийг дуустал олон төрөлд зохиогдох юм.
Монгол улсын баг тамирчид уг тэмцээнд амжилттай оролцдог бөгөөд тэдэнд амжилт гаргахыг хүсье.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.