Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 30
・ 3

Маргааш улс орон даяар сургууль, цэцэрлэг цуглах учиртай. За Тэгвэл цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлнэ гэдэг эцэг, эхчүүдийн хувьд өмнөх жилүүдээс хэцүү байлаа. Өнгөрсөн хавар ч гэсэн энд тэнд олон л цэцэрлэг нээлтээ хийж, салбар яамны болоод харьяа дүүргийнх нь удирдлагууд очоод, нээлтийг нь хийгээд, тууз хайчлаад байлаа. Гэтэл энэ намар цэцэрлэгийн бүртгэл эхлэхэд өнөөх олон барилгууд хаашаа алга болчихов гэмээр л байна.
Эцэг, эхчүүд шөнөжин дугаарлаж хонож байж хүүхдээ цэцэрлэгт өгдөг байдал үргэлжилсэн. . Учир нь хэн азтай байсан нь хүүхдээ цэцэрлэгт өгч, амьдарл ахуйгаа дээшлүүлж, ажил төрлөө хийх нь. Харин азгүй нь гэртээ хүүхдээ хараад суух. Эсвэл цалингийнхаа талыг хувийн цэцэрлэгт өгч байж хүүхдээ явуулах. Үгүй бол гэртээ цоожлоод явах сонголт дээр л тулгарч очиж байгаа юм. Монголд юу л байна, баялаг байгаа. Гэтэл эцэг, эхчүүд сугалаагаар амьдралаа шийдэж байна. Яг үнэндээ цэцэрлэгт хүүхдээ өгөх сугалаа биш сайхан амьдрах уу, үгүй гэдгийг шийдэх л зүйл болж хувирлаа шүү дээ. Улсын цэцэрлэгт хүүхдээ өгчихөөд, санаа зовох зүйлгүй хоёр зэрэг ажиллавал нэг ч гэсэн айлын амьдрал дээшлээд л ирнэ.
Гэр хороололд амьдардаг бол байртай болно. Нэг ч гэсэн утаа гаргаж байгаа яндан цөөрнө. Хэрвээ хүүхдээ цэцэрлэгт өгч чадахгүй бол олон асуудал үүснэ. Ганц хүн ажиллаад тухайн айл сүрхий өөдлөөд ирдэг юу л бол. .
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.