Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 30

--
Ирэх жилийн ургац хураалт хүртэл идэх гурилын үнэ нэмэгдэж, зарим аймаг сумын нутагт мал хамар хатгах өвсгүй зуслаа. Наймдугаар сарын 20-ны байдлаар Монгол орны нийт нутгаар зуншлага тааруу, бэлчээрийн даац хэтэрч, отор нүүдэл хийх шаардлага үүсээд буйг холбогдох албаныхан дуулгаад байгаа. Бичин жилийн өвөлд бэлтгэж, өнтэй давж гарахын тулд урин дулаан цагт арга саам эрэлхийлэхийн оронд .
Намрын сар шувтрах дөхсөн ч өнөөх л орон гарсан зургаан сайдын асуудлыг хэлэлцэх гээд ядаж цөхөж байх. Ерөнхий сайд нь намар хүртэл хойшлуулна, бүрэн эрхээ бүтнээр нь эдэлж кабинетынхаа сайдаар хэнийг ажиллуулахаа мэдье гэх санаагаа УИХ-ын даргад ил далдаар нэг бус удаа илэрхийлсэн. Гэсэн ч эрхэм спикер хуулиа мөрд, ээлжит бус чуулган зарлаж, Засгийн газрын гишүүнийг томил хэмээн Ерөнхий сайдыг ёжлох шаардахын хооронд бичиг цаас шидлэх.
Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т, "Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэж заажээ.
Хуулийн энэ заалтын дагуу наймдугаар сарын 6-нд албан тушаалаас чөлөөлөгдсөн Засгийн газрын зургаан гишүүний оронд томилох сайд нарыг есдүгээр сарын 6-ны дотор Улсын Их Хурал нөхөн томилох ёстой гэх шаардлагыг спикер тавьж буй юм.
Харин Ерөнхий сайд намын даргатайгаа хэнийг сайдад нэр дэвшүүлэх вэ гэдэг дээр санал зөрөлдөж буй учир ацан шалаанд орж, аргагүйн эрхэнд өөрийн бүрэн эрхийн хүрээнд гээд асуудлаа хав дарчихав. Ийн . Бас болоогүй ээ, дайны хажуугаар дажин гэгчээр . Өвлийг өнтэй давах бэлтгэлээ базаах энэ үед сандал ширээний хэрүүл есдүгээр сард ч өрнөх нь.
Салбар хариуцсан сайдуудын асуудал гацаанд орсон учир эхлээд дэд сайдуудаа шинээр томилж байя гэсэн тохироонд хүрсэн гэх мэдээлэл байна. Тиймээс . АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өөрийн твиттер хуудастаа “АН-ын дүрмээр З.Энхболд ГЗ-д таван хүний нэр оруулснаар Цэрэнчимэд, Мөнхдаш, Батцогт нарыг дэд сайд болгох нь зүйтэй гэж шийдлээ” хэмээн жиргэсэн байв.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.