Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 30
・ 1
Өнгөрсөн долоо хоногт хуралдсан АН-ын Гүйцэтгэх зөвлөл намаасаа дэд сайдын суудалд дэвшүүлэх хүмүүсээ шуурхайлан ярилцсан. Энэ удаад АН намынхаа залуучуудыг тэр дундаа аймгуудын АН-ын дарга нараас томилохоор санал нэгджээ. Энэ тухай АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өөрийн твиттертээ нэр, устай нь тодорхой мэдээлэл өгсөн.
Л.Эрхэмбаяр: “Ардчилсан намын дүрмээр З.Энхболд Гүйцэтгэх зөвлөлд таван хүний нэр оруулснаас Дархан-Уул аймгийн АН-ын дарга Н.Мөнхдаш, Дорнод аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэг, Хөвсгөл аймгийн АН-ын дарга Ч.Батцогтыг дэд сайд болгох нь зүйтэй гэж үзлээ” хэмээн жиргэжээ.
Ингэхдээ тэрээр “Ардчилсан намын дүрмээр З.Энхболд Гүйцэтгэх зөвлөлд таван хүний нэр оруулснаас Дархан-Уул аймгийн АН-ын дарга Н.Мөнхдаш, Дорнод аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэг, Хөвсгөл аймгийн АН-ын дарга Ч.Батцогтыг дэд сайд болгох нь зүйтэй гэж үзлээ” гэж мэдээлсэн. Ямартай ч дэд сайдуудын нэр эхнээсээ тодорхой болоод эхэлжээ. Хэдийгээр зургаан сайдын нэр өнөөг хүртэл тодроогүй ч дэд сайдуудыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, томилж магадгүй гэх мэдээллийг эх сурвалжууд хэлж байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.