Маргаашнаас эхэлж жолооч нар "цаазын тавцанд зогсоно"

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 30 ・ 3
 
 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэчилсэн хууль маргаашнаас эхэлж мөрдөгдөнө. 

Жилд 500 гаруй хүн зам тээврийн ослоор амиа алддагийн 50 орчим нь хүүхэд байна. Тиймээс энэ чиглэлийн хууль эрхзүйн орчинд өөрчлөлт оруулсан. Иймд маргаашнаас хэрэгжих уг хуулинд явган хүний гарц дээр зогсвол 19200 төгрөгөөр жолоочийг торгоно. Харин гарцгүй газраар гарсан явган зорчигчийг 9600 төгрөгөөр торгох заалт орсон гэдгийг анхаарах хэрэгтэй.

Явган зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл 19200 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Харин явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол 48 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээнэ. Иргэн, хуулийн этгээд оршин байгаа газарт хамаарах замын бохирдол, цас мөсийг цэвэрлэлгүй замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагчийг 19200 төгрөгөөр торгохоор хуультай болж байна. 

Түүнчлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй бөгөөд эрхээс хасуулсан үедээ жолоо барьвал нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний шийтгэл хүлээлгэх аж. Манай улсад жолоодох эрхгүй эсвэл эрхэээ хасуулсан жолооч нар замын хөдөлгөөнд оролцож тохиолдол ихээхэн гардаг гэдгийг албаны хүмүүс онцолдог. 

Ингээд замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэчилсэн хуулийн дэлгэрэнгүйг хүргэе.

 

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх бүрт торгуулийн хэмжээ өснө-

Одоо мөрдөж байгаа хуулинд 100-10.000 төгрөг  гэх байдлаар торгуулийн мөнгөний тоог тодорхой зааж өгсөн бол шинэ хуулинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /ХХДХ/-тэй уялдуулан тогтоожээ. Зөрчил гаргасан тохиолдолд ХХДХ-ний тэдэн хувь, ХХДХ-г тэд дахин өсгөсөнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор  заажээ. Ингэснээр  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ихсэх тусам торгуулийн мөнгөн дүн нэмэгдэж байх юм. Мөн энэ хуулинд замын хөдөлгөөнд оролцохдоо гар утас хэрэглэхийг хориглосон юм.  Жишээ нь, Тээврийн хэрэгсэл  жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөг буюу 9600 төгрөгөөр торгоно. Одоо бол Захиргааны хариуцлагын тухай хуулиар тус хэсгийг зохицуулж, жолоо барих үедээ гар утсаар ярьсан бол 5-10 мянган төгрөгөөр торгож байгаа юм.

 

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний/384 мянган төгрөг/ торгууль оногдуулж, жолоодох эрхийг зургаан сараар хасна.Тухайн жолооч согтуугаар тээврийн хэрэгслийг жолоодсон зөрчлөө давтан гаргавал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг/768 мянга/-өөр торгож, гурван жил хүртэлх хугацаагаар жолоодох эрхийг хасна. Шаардлагатай гэж үзвэл 30 хоног  баривчилж, Захиргааны хариуцлага хүлээлгэнэ. Жолоочийг өмнө нь ямар зөрчил гаргаж байсан талаар тусгай мэдээллийн санд байрлуулаад тус сангаас тухай бүрт шүүж, хариуцлага оногдууулна.

- Согтуугаар жолоо баривал 384 мянган төгрөгөөр торгоно-

Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 384 мянган төгрөгөөр торгож  , жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах.

-Согтуу хүнд жолоогоо шилжүүлбэл 96 мянган төгрөгөөр торгоно-

Согтууруулах ундаа хэрэглэсэн, мансуурсан хүнд жолоог шилжүүлсэн бол тухайн шилжүүлсэн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх 96 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Согтуу жолоо барьсан этгээдэд торгуул ногдуулж, жолоодох эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хасна. 

 

-Ядарсан үедээ жолоо баривал 48 мянгаар торгоно-

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох

Тээврийн хэрэгслийн жолооч автомашины жолоодлогоо өвчтэй, биеийн байдал нь хэвийн бус байгаа хүнд шилжүүлвэл мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувь буюу 19 мянга 200 төгрөгөөр торгох. 

 

-Жолооны үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлвэл 19 мянга 200 төгрөгөөр торгоно-

Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох. Бичиг баримтгүй этгээдэд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн бол 19 мянга 200 төгрөгөөр торгох юм байна.

 

- Бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодвол 48 мянган төгрөгөөр торгоно-

Жолооч хориглосон бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол 19200 төгрөгөөр торгож, ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцвол 48 мянган төгрөгөөр торгох. 

 

-Гэрлэн дохио зөрчвөл 19200 төгрөгөөр торгоно-

Жолооч гэрлэн дохио болон цагдаагийн албан хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувь буюу 19200 төгрөгөөр торгох. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 08 сар 31/

    Bat yyl zamiin tsagdaa daatgaliin compani 3 iin zoo garch batyyliin olon jiliin biznes odoo l hol deeree togtoh ni dee

    Хариулах
  • Зочин / 2015 08 сар 30/

    гарсан хуулиа хэрэгжүүлэхийг цаазын давцанд гэж нэрэлж,ийм сайхан оносон нэрийг ямар гээчийн мэргэн түргэн ухаантан олж гаргаваа,манай сэтгүүлчид гэж үнэхээр цоорхой улс шүү,цоорхой юм тогтоохоо байсан толгой харин цөөрөөсэй билээ.

    Хариулах
  • Зочин / 2015 08 сар 30/

    УДААН ЯВБАЛ ТОРГОНО, ТҮРГЭН ЯВБАЛ ХОРИНО, ЗОГСВОЛ АЧИНА.МЭДЭХТҮН,

    Хариулах