Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 31
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 27-нд АСЕМ-ын бэлтгэл хангах ажлын хэсгийнхэнд өмнө нь өгсөн үүрэг даалгавраа шалгах зорилгоор уулзахдаа нэгэн “сюрприз”-ыг барьсан юм. Энэ нь хэн ч үл мэдэх “Хүннү Лорд” компани олон улсын нислэгээр ирсэн гадаадын зорчигчдод 160 ам.долларын үнэ бүхий “Access” сэтгүүлийг албадан шахсаныг чинь мэдсэн шүү хэмээн “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын дарга М.Даваажавыг бүлтэгнүүлсэн явдал байв. Юун АСЕМ манатай ямар өндөр үнэтэй сэтгүүл вэ, улсын онцгой бүсэд яагаад тэдэнд сэтгүүлээ сурталчлах, албадан худалдах боломж олгов болоод явчихав. Сандарсан М.Даваажав “Яамны зөвшөөрлөөр...” гээд ээрч муурч, харин яамныхан “Яаманд тийм үүрэг байхгүй, мэдэхгүй” гэж няцаах нь тэр. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсноосоо хойш анх удаа айхавтар хилэгнэж төрийн албан хаагчийг загнаж байгаа нь энэ. Магадгүй хар нялхаасаа шахам Ардчилсан намтай амьдралаа холбосон түүний хувьд “МАН-ын сайдтай” болохоор нь Зам тээврийн яам бүр ч “худалч, хулгайч” мэт харагдаж хилэгнэсэн байж болох юм.
Ерөнхийлөгч сайд нарыг Ерөнхий сайдтай хамт загнаж түүнийг нь “Ийгл” телевиз орон даяар цацаж байсан. “Женко” Х.Баттулгыг твийтрээр загнаж онлайн хэрүүлийн загварыг үзүүлж байв. УИХ-ын дарга гишүүдээ “Чи уймраа болж”, “Чи согтож, унт” гэж чуулганы индрээс хэлээд мөн л орон даяар цацагдсан. Гэтэл Ерөнхий сайдад маань дуулиантайхан загначихсан удаа бий билүү. Ингээд өөрийн намынх биш өрөөлийнх юм чинь гэсэн шиг МАН-ын сайдтай, бас чиг одоо мөчөөрхөлцөөд байгаа З.Энхболдтой нь санаа бодол нэгдээд байгааг нь бодож Зам тээврийн яамныханд өнөөх Засгийн газрын нэрийг барьж сэтгүүл шахсан хэргийг “тохож” телвизийн камертай байгаа дээр нь нэлээд жинтэйхэн аваад хаячихлаа. Уг нь Ерөнхий сайд хүн сайдуудаа загнавал гоё л доо. Гэтэл манай Ерөнхий сайд сайдыг биш, яамыг, тэр тусмаа нэг агентлагийн дорх газрын даргыг ниргэчих шахав. Түүнийг нь Ерөнхий сайдыг дэмжигч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь сайд асанд нь нааж ирээд баахан бичлээ. Гэвч ердөө маргааш нь Зам тээврийн яамны холбогдох албаны хүмүүс баримт нотолгоо болгон бичиг цаас дэлгэж “сэтгүүлийн асуудалд оролцохгүй” гэсэн байр сууриа илэрхийлж байснаа олон нийтэд үзүүлсэн юм.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.