Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 31
・ 2
Том зургаар нь харахаар манай Зи дарга улс орныг тэр чигт нь “ажилгүй” болгочихлоо. Бүх зүйл хүлээлтийн байдалд шилжчихлээ шүү. Ерөөсөө төрийн томчуудын, байгууллагуудын уялдаа холбоо маш муугийн гор өдгөө гарч байна. Дэлхийн эдийн засаг хямарч, эдийн засгийн хувьд бараг бүрэн хараат гэж хэлж болохоор урд хөршийн маань эдийн засагт эргэлт мэдрэгдэж эхэллээ.
Харин дотооддоо ургац алдалттай, үүнээс үүдээд иргэдийнхээ гурилын хэрэгцээг хангах боломжгүй учраас гаднаас улаан буудай экспортлох гээд түг түмэн ажил эзнээ хүлээж байна. Адаглаад улаан буурай оруулж ирэхэд зарцуулах хөрөнгийг гаргаж өгөх яам нь эзэнгүй, энэ ажлыг Хөгжлийн банкинд даалгасан ч нөгөөдүүл нь мөнгө гаргаж өгөөгүй гэж байгаа. Ер нь хэзээ ч гаргаж өгөх нь тодорхойгүй. УИХ-ын дарга өнгөрсөн сард захирамж гарган, халуун зунаар бачим-дан байж, ээлжит бус чуулган зар-лахдаа өргөн баригдаагүй асуудлыг хэлэл цэх асуудлын дараалалд багтаасан. Гэсэн атлаа “хууль зөрчөөд ч болов” гэсэн аятай МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудлыг чуулганы дундуур Ерөнхий сайдаар өргөн бариулж байгаад хэлэлцэж баталснаар засгаа задалсан. Ингээд л ёстой сааль сүүний цагаар гэгчээр Засгийн газар цоорхой болсон юм.
Бас болоогүй Эдийн засгийн болон Эрүүгийн өршөөлийн хуулийг баталсан нь өдгөө ч хэрүүлийн алим болсоор байна. Нэг ёсондоо эндээс л эмх замбараагүй байдлын эхлэлийг тавьчихсан байгаа биз. Харин энэ бүхнийг хэн удирдан зохион байгуулсан нь тодорхой. УИХ дарга, АН-ын дарга гэх хоёр өндөр албан тураалтай Зи даргын дохиур ингэж хөдөлсөн хэрэг. Харин өдгөө дахиад ээлжит бус чуулган зарлах ч юм шиг үгүй ч юм шиг ойлгомжгүй байдалд шилжчихээд байна. Уг нь ноён Зи өнгөрсөн сарын 3-14-нд хуралдсан ээлжит бус чуулганыг хаахдаа “Засгийн газрын зургаан сайдыг нөхөн томилох болон, Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үүднээс дахин ээлжит бус чуулган хуралдана” гэж мэдэгдсэн.
Гэтэл үүнээс хэдхээн хоногийн дараа Засгийн газрын тэргүүн нь овоо хүн шиг дуугараад гүйцэтгэх засаглалын тэргүүнийхээ хувиар “Засагт нөхөх зургаан сайдынхаа асуудлыг ирэх аравдугаар сард хуралдах намрын чуулганаар хэлэлцэнэ” гэж зарлаатахсан ч хуулиа хараагүй, уншаагүй, судлаагүйн гай байв. Анзааргагүй дарга нараас хамгийн хараа хурцтай нь Зи дарга гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр хуулиа хараагүй шийдвэр гаргасан Ч.Сайханбилэгийн шийдвэрийг тогтоод нэг хартал хуульдаа “Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т, “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно.
Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэж заасан байна. Хуулийн энэхүү заалтын дагуу 2015 оны наймдугаар сарын 6-ны өдөр албан тушаалаас чөлөөлөгдсөн Засгийн газрын зургаан гишүүний оронд томилох сайд нарыг есдүгээр дүгээр сарын 6-ны дотор Улсын Их Хурал нөхөн томилох ёстой” юм шүү гээд хэлээд өгчихөв. Ямар сайндаа л спикер ийнхүү Засгийн газрын тэргүүнийхээ алдааг засч, шаардлага хүргүүлж байхав дээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.