Дүрмээ биелүүлж болдог л юм байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 02 ・ 1

Улаанбаатарын замын түгжрэлийн багагүй хувь нь дүрмээ биелүүлдэггүй жолооч нараас үүдэж байгаа талаар судалгаа байдаг. Хэрвээ бүх жолооч дүрмээ биелүүлээд, аятайхан явдаг болчихвол замын түгжрэл наанадаж 20, цаашлаад 30 хувиар ч буурах боломжтой талаар албаныхан ярьдаг. Тиймээс замын хөдөлгөөний дүрмийг биелүүлдэг болгох талаар цагдаагаасаа эхлээд УИХ-ын гишүүд хүртлээ ажиллаж байна. Юуны өмнө замын нэгдүгээр эгнээгээ чөлөөлж авахаар хичээж байгаа. Гэхдээ машин ачиж байгаа үйлдлийг хүмүүс эсэргүүцсээр байна. 

Нэг ёсондоо замын хөдөлгөөний дүрэм биелүүлэхгүй байдалдаа хэтэрхий дасчихаад, түүнээс гарч чадахгүй байна. Нөгөө талаар, энэ сарын 1-нээс эхлээд Замын хөдөлгөөний тухай шинэ хууль хэрэгжиж эхэллээ. Тветтер, фэйсбүүкээр энэ хуулинд “Ер нь л торгоно” гэсэн товч бөгөөд тодорхой тодотгол “наачихаад” байгаа.  Наргиан л болохоос үнэн үг. Гэхдээ бид хэдий болтол зам дээрээ машинтай, явган ч мал шиг бэлчих юм бэ.  Одоо дүрэм журмандаа орох цаг нь болсон. Манайхан нэг шинэ хууль, дүрэм журам гараад ирэхээр л угтаад янз бүрээр “бурах”-ыг нь яана аа. Бүр сүржигнүүлж өгч байгаа юм. Хэсэг бүлэг нөхдүүд ч энэ цахим ертөнцөд байдаг бололтой. Уг нь монголчууд хууль, журмыг биелүүлж чаддаг л ард түмэн шүү дээ. Түүнийгээ олон жишээгээр харуулсан. 

Сүүлийн хоёр өдөр гадуур явж, жолооч нарыг ажиглалаа. Бүсээ зүүлгүй хэнэггүйтэж, цагдаа харахаараа л тохдог байсан цаг ард хоцорч. Бүх жолооч бүсээ зүүгээд явж байна. Албан ёсны мэдээгээр хууль хэрэгжиж эхэлсэн эхний өдөр жолооч нарын 90 хувь нь бүсээ зүүсэн байсан гэнэ.   Тэр ч битгий хэл хажууд сууж байгаа хүндээ ч бүс зүүлгэж байгаа нь ажиглагджээ.  Гэхдээ их бага хувьтай байгааг мөн албан хүмүүс мэдээлсэн байна билээ.  
 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 09 сар 03/

    boljol bna gehdee ene chen mongon torguulan heterhii ih bna mongo ogch chadahgui humuus zondoo l bga ch de

    Хариулах