Иргэдийн хүсэн хүлээсэн байрны 10 хувийн урьдчилгааг энэ долоо хоногоос олгож эхэлнэ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 06 ・ 2
download
 

Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон бууруулах тухай шуум гарч эхэлсэн даруйдаа олны анхаарлын төвд орж, багагүй хүлээлт үүсгээд байсан. Тэгвэл энэ долоо хоногоос урьдчилгаа төлбөрийг 10% болгож үлдсэн 20%-ийг Засгийн газар Зээлийн батлан даалтын сантай хамтран баталгаа гаргахаар шийдвэрлэсэн ажил энэ долоо хоногоос эхлэн хэрэгжихээр болсон байна. Энэхүү зээлд амьжиргааны түвшингөөрөө 7-15 дугаар бүлэгт багтсан өрх хамрагдах боломжтой бөгөөд арилжааны банкуудаар дамжуулан арван хувийн урьдчилгаа зээлд хамрагдах боломжтой.Гэвч Засгийн газраас 20 хувийн зээлийн баталгаанд нийт 200 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд энэ мөнгө нь ойролцоогоор 10 мянга гаруй өрхөд л хүрэлцэх юм. Иймд Сангийн сайдад ирэх жилийн төсөвт зээлийн баталгааны хөрөнгө суулгуулахыг даатгаад байна.

Эх сурвалж:www.ontslokh.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 09 сар 07/

    урьдчилгаа 10%-ийг сайн бодож ямар өрхөд яаж олгох талаараа сайн судалж өгөх шаардлагатай байх, зээлд хамрагдсан төрийн байгууллагын албан хаагч байртай болохын тулд хамаатан садангийнхнаа байрыг урдьчилгаанд тавиад 100%ийн зээл авсан одоо 10%-ийг нь төлөөд байрыг суллаад өгчихсөн гэсэн хүмүүс зөндө

    Хариулах
  • Зочин / 2015 09 сар 06/

    амьжиргааны түвшингөөрөө 7-15 дугаар бүлэгт хамрагдана гэдэгээ эргэн хармаар юм байна лээ. Би өөрийн байргүй, цалингаараа амьдардаг жирийн иргэн гэтэл энэ ангилалаас давах юм шиг байсан. Уг нь бидэн шиг иргэдээ байртай болгохоор дэмжмээр юмаа. Яг л жирийн амьдралаа авч аядаг хүмүүс юм юмны голд хаяг

    Хариулах