Хөдөөний замд машинд дайруулбал яах вэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 06 ・ 1

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуульд анх удаа явган зорчигчид ногдох хариуцлагын механизмыг оруулж өгсөн билээ. Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөнд хуулийн дагуу оролцсон бол явган зорчигч хариуцлага хүлээх талаар зааж өгсөн юм. 

Энэ бол жолоочид ч, явган зорчигчид ч хүндрэлгүй, аль ч талаас нь бодсон зөв шийдвэр. Гэхдээ хуулийг хэрэгжүүлэхэд тодорхой бэлтгэл ажил шаарддаг. Шинэ хуулийг биелүүлэхэд явган зорчигчид их зүйл хэрэггүй. Гагцхүү гарцыг нь тодорхой зай тутамд тавиад өгчихөд болно. Харамсалтай нь, энэ асуудал улсын хэмжээнд байтугай нийслэл хотод ч учир дутагдалтай байна. 

Хууль хэрэгжээд долоо хоног өнгөрлөө. Явган зорчигчид гарцгүй газраар зам хөндлөн гарах явдал арилсангүй. Учир нь явган хүний гарц хоорондын зай зарим алслагдсан газруудад хэтэрхий хол байна. Ийм газар мэдээж иргэд гарц хайж гүйхгүй. “Цагдаа байхгүй бол хамаагүй” гэсэн дүрэм өөрсдөө хэрэгжүүлээд л явж байна.Гарц байхгүй юм чинь одоо яалтай. 

Гэвч ингэж яваад осол гэмтэлд орсон тохиолдолд иргэнд хариуцлага ногдоно. Гэмтэж хохироод, дээрээс нь өөрийн буруу болоод өнгөрөх явдал гарах вий. Замын хөдөлгөөний дүрэм зэрэг холбогдох баримт бичгүүдэд явган хүний гарцыг хэдэн метр тутамд байрлуулах ёстой талаар хайгаад олсонгүй. Замын дохио тэмдгийн тухай конвенцид “Явган хүний гарцын өргөний хэмжээ нь хөдөлгөөний хурд 60 км/ц-аас илүүгүй зам дээр 2.5 метр түүнээс илүү буюу хурд хязгаарлагдаагүй зам дээр дөрвөн метр хүртэл хэмжээтэй байх” гэх мэт заалт байхаас биш, тууш замд тэдэн метр тутамд явган хүний гарц байна гэсэн заалт алга. 

Энэ нь явган зорчигч хуульд заасан үүргээ биелүүлэхийн тулд ихээхэн тэсвэр тэвчээр гаргах хэрэгтэй болгож байгаа юм. Орон нутгийн замд жишээлбэл, явган хүний гарцын тэмдэглэгээ байхгүйтэй адилхан. Гэтэл тэр зам дээр осол гарвал гарцаар гараагүй гээд явган зорчигчид хариуцлага тооцох нөхцөл байдал үүсээд байна. 

Хүн ам шигүү суурьшсан нийслэл хотод гэхэд л зарим сургууль, цэцэрлэгийн ойролцоох замууд тэмдэг тэмдэглэгээ хангалтгүй байгаа. Баянхошуу, Амгалан, Толгойт гээд төвийн биш замуудад явган хүний гарцыг хангалтгүй тэмдэглэж өгсөн байдаг.  Хөдөөний замд хэн л зам хөндлөн гарч явав гэж гэж бодож болохгүй. Мэнэнгийн талд хоёр машин хоорондоо мөргөлдчихөж байхад засмал зам дээр хүн гарч ирэхээ л ирнэ шүү дээ. 

үргэлжлэлийг эндээс уншина уу 


 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: