Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 09 сар 09
・ 1
Монгол улсын тухай бас нэг таагүй мэдээлэл дэлхий дахин тархаад байна. Энэ нь дэлхий дахинд хамгийн өрөвдөлтэй, дампуурахад ойрхон улс орны жагсаалтад Монгол улс багтсан гэх таагүй мэдээлэл байна. Эдийн засагч Артур Окун “Misery Index” буюу дэлхийн хамгийн өрөвдөлтэй улсуудын жагсаалтыг тус улсын ажилгүйдэл, инфляц гэсэн үзүүлэлтүүд дээр үндэслэн гаргадаг аргачлалыг бий болгосон байдаг.
Энэ аргаар Business Insider сайтынхан 2014 оны CIA World Factbook мэдээллийг ашиглан хамгийн өрөвдмөөр байдалд байгаа 18 улсыг тодруулжээ.Монгол улс хамгийн өрөвдөлтэй орнуудын жагсаалтын 14-д орсон нь таагүй үзүүлэлт юм. Таагүй гэдэг үг ч гоёдох биз. Монгол улсын хувьд үзүүлэлтүүд нь:
Misery index: 21.7%
CPI inflation: 12.9%
Unemployment: 8.8%CIA
Factbook-д Монголын тухай “Монголын экспортын гадаад эрэлт тодорхойгүй болж, инфляц өсөн, засгийн газар нь мөнгө, санхүүгийн бодлогоо алдсанаар ойрын хугацаанд эдийн засгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд орохоор байгаа” гэжээ.
АСЕМ-ын уулзалтыг эх орондоо зохион байгуулж олон улсын тавцанд улс орныхоо нэрийг авч гарна хэмээн яриад байхад ийм таагүй мэдээлэл гарчээ. Харамсалтай нь Ази тивээс манай улс ганцаараа өрөвдөлтэй улс орны жагсаалтад багтсан байх юм . Жагсаалтад багтсан улс орнуудыг харахад дэлхийд эдийн засаг, нийгмийн улстөрийн нөхцөл байдлаараа халуун цэг болоод байгаа нь гол төлөв байна. Ихэнх нь иргэний дайны хөлд үймсэн, иргэд нь улс орноосоо дүрвэсэн, шашин хоорондын мөргөлдөөн, зөрчилтэй, хямрал нүүрлэсэн, эдийн засаг нь
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.