Иргэдийн халаасыг хоослох цэвэрхэн арга

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 10 ・ 1
 
 
Сүүлийн үед эрх баригчдын гаргаж байгаа шийдвэр болгон ядарсан ард иргэдийнхээ халаасанд байгаа цөөн хэдэн төгрөгийг авахад чиглэж байна уу гэлтэй байна. Хамгийн наад захын жишээ нийтийн тээврийн шинэчлэл. Шинэчлэхийг буруу гэсэнгүй. Зөв. Цахим төлбөрийн системд шилжсэнээр тасалбар хураагч, жолооч хоёр нийлж мөнгө “иддэг” байсан заваан явдал эцэс болж байгаа. Иргэд ч бэлэн мөнгө авч явахгүй, картаа уншуулаад л гүйцээ. Ёстой амар. Гэхдээ сайн зүйлийн хажуугаар саар муу зүйл ч бас байна. Нийтийн тээврийнхэн сэлгэн суулт үнэгүй байна. Тийм болохоор автобуснаас буухдаа картаа уншуулаад, дараагийн унаандаа 30 минутын дотор суучихад л хангалттай гэж байсан. Энэ мэтээр сэнхрүүлж, ард түмний бухимдлыг бага сага дарж байгаад автобусны чиглэлээ өөрчлөөд, богино эргэлттэй болгочихсон.
 
 
Түүнийхээ дараа сэлгэн суулт үнэтэй байхгүй бол нийтийн тээвэр хохироод балрах нь. Тийм болохоор эрхэм иргэд минь мөнгөө төлөөд л явахаас биш яах билээ гээд л хүчиндчихэж байгаа юм. Одоо 21 дүгээр хороолол, Ханын материал хавиас 100 айл, Сансар чиглэл рүү явдаг хүмүүс шууд явах унаагүй, өдөртөө л 2-3 мянган төгрөг автобусанд зарлагадаж байна. Энэ бол ердөө л наад захын жишээ. Улаанбаатарын иргэдийн 30-40, магадгүй түүнээс ч их хувь нь хоёр дамжиж байна шүү дээ.
 
 
Нэгэнт л сэлгэн суултаа үнэгүй байлгаж чадахгүй хоёр дамжиж байгаа иргэдийн асуудлыг шийдээд, шинэ чиглэлүүд нэмчих хэрэгтэй биз дээ. Ер нь бол автобусны богино эргэлт гэдэг иргэдийн халаасыг цэвэрхэн ухаж байгаа арга гэхээс өөрөөр харагдахгүй байна.
 
 
Түүнээс гадна Өршөөлийн хууль батлагдсантай холбоотойгоор 81 мянган жолоочийн жолоо барих эрхийг сэргээж байгаа. Гэтэл энэ үеэр л нэг хачирхалтай хууль батлагдсаныг хүмүүс мэдлээ. Учир юу гэвээс захиргааны хариуцлага тооцуулж, эрхээ хасуулсан жолооч нарын жолооны үнэмлэхийг архивт хадгалдаг болсон гэнэ ээ. Өнөөх захиргааны хариуцлага тооцсон материалтай нь хавсаргаж хадгалж байгаа гэх. Энэ хууль нь өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байгаа юм. Гэтэл энэ талаар хүмүүс бараг мэдэхгүй байна. Бас л ард түмний халаасыг цэвэрхэн “ухах” арга.
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: