Гэр бүлийн таван хүнд халдаж хоёр хүний амийг егүүтгэсэн этгээдийг баривчилжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 14 ・ 4
 
 

Өчигдөр өглөө 07:00 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт хүний амины ноцтой хэрэг гарсан байна гэх дуудлагын дагуу Орхон аймгийн цагдаа нар очиход 87 настай эмэгтэй Э болоод есөн настай эмэгтэй Э нар нас барж, 25 настай эмэгтэй Х тархины хүнд гэмтэлт авч, таван настай хоёр хүүхэд хөнгөн гэмтсэн байжээ.

Одоогоор хохирогч болох 25 настай Х Орхон аймгийн эмнэлэгт тархины хүнд мэс засалд орсон ч биеийн байдал нь хүнд байгаа аж. Харин Орхон аймгийн цагдаагийн албан хаагчид гэмт хэрэгтнийг шуурхай эрэн хайж дөнгөж сая олсон байна. Сэжигтэн этгээд 1988 онд төрсөн Булган аймгийн Хангал сумын харьяат Ж овогтой Э гэгч байжээ. Түүнийг Орхон, Булган аймгийн дунд нэгэн газар бүгж байхад нь Орхон аймгийн цагдаагийн албан хаагчид олж, баривчилсан байна. Тэрээр эхний мэдүүлэгт тус гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээж,

“Хохирогч 25 настай Х-тэй хувийн шалтгаанаар үл ойлголцож, гэмт хэрэг үйлдсэн” гэж эхний мэдүүлэгтээ мэдүүлсэн байна. Ямартай ч албаны эх сурвалж түүний гэмт хэрэг үйлдсэн зэвсгийн чанартай зүйлийг “Галт зэвсэг болоод хутга” биш гэхээс өөр мэдээлэл хэвлэлийнхэнд өгөөгүй аж.

http://www.dnn.mn

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 09 сар 15/

    muudaltslaa gd hun alad bhdaa yahawdee hogiin nowshiig ooriig n alah heregtei

    Хариулах
  • Зочин / 2015 09 сар 15/

    Санаа зоволтгүй өршөөлийн хуулиар суллагдана

    Хариулах
  • шударга / 2015 09 сар 14/

    Монголын цагдаагийн байгууллага сайн ажилладаг шүү. Гэмт этгээдүүдийг түргэн шуурхай барьж, ард иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлс нь дэлгэрэх болтугай.

    5
    Хариулах
  • Зочин / 2015 09 сар 14/

    Шуурхай ажиллаж гэмт этгээдийг барьсан цагдаагийн албан хаагчдад ажлын амжилт хүсье

    3
    Хариулах