Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 09 сар 15
・ 2

Баянзүрх дүүргийн VIII хороо буюу Улаанхуаранд байрлалтай 63 айлын орон сууцанд “Алдар” спорт хорооны тамирчин, чөлөөт бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийг оруулахаар болж байрны түлхүүрийг өгч байсан цаг саяхан. Тэгвэл байрны түлхүүрийг авсан, өөр хүн орсон, түлхүүр солигдсон гэх мэдээлэл тарсан. Тэгвэл энэ талаарх бодит мэдээллийг манай сэтгүүлч бэлтгэжээ.
Баянзүрх дүүргийн VIII хороо буюу Улаанхуаранд энэ жилийн 08-р сард ашиглалтад орсон 63 айлын орон сууцанд Батлан хамгаалах салбарт сайн ажиллаж, амжилт үзүүлсэн хүмүүсийг оруулах тушаалыг Батлан хамгаалахын сайд гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл уг шинэ байрны 63 айлд хэн хэн орох тухай тушаалыг сайд нь гаргаж, уг ажлыг гардан хийх ажлын хэсгийн ахлахаар дэд сайд А.Баттөр ажиллажээ.
Тушаалын дагуу 28.3 метр.кв хэмжээтэй 2 өрөө байрыг “Алдар” спорт хорооны тамирчин, чөлөөт бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэдэд өгөхөөр болж, түлхүүрийг нь гардуулсныг уншигч та бүхэн санаж байгаа бизээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.