Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 09 сар 16

гэдгээ өчигдөр сошиал ертөнцөөр зарлаад буй. Үнэгүй тараагдах нийт бүтээгдэхүүний үнэн дүн 100 сая төгрөгтэй дүйцэх аж.
Сошиал ертөнцөд маргаан дэгдээсэн энэ асуудал Үндэсний үйлдвэрлэгч нараа татварын бодлогоор дарамталдаг хууль тогтоомжийг хурцаар шүүмжлэхэд хүргэж байна. Тэгвэл Excluve брэнд яагаад өнөөдөр ийм байдалд хүрэв, Үндэсний үйлдвэрлэгч эмэгтэй юунд тэгтлээ их гоморхов гэдэг асуудал гарч ирж буй юм.
Excluve брэнд одоогоос таван жилийн өмнөөс зах зээлд гарсан бөгөөд 2013 оны 11 дүгээр сард татварын шалгалтаар 150 сая төгрөгийн татварын өр ногдуулснаас хэрэг манджээ. Бусад татварын асуудалтай холбоотой өр нэмэгдэж, нийтдээ Excluve брэнд улсад 174.659.000 төгрөгийн өрөнд ороод байгаа аж.
Уг татварын өр явсаар анхан шатны шүүхээр орж, Excluve брэндийг өрөө төлөх ёстой гэсэн шийдвэрийг гаргасан байна. Брэндийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэг уг өрийг төлнө гэж гарын үсэг зурсан хэдий ч төлөлт хуулийн хүрээнд шийдэгдээгүй учраас Хан-Уул дүүргийн татварын хэлтэсээс компанийн дансыг нь өнгөрсөн онд хаасан гэх тайлбарыг хийж буй.
Европийн орнуудад бол тухайн ААН хүний наймаа, терорист халдага тэргүүтэнд оролцсон тохиолдолд данс хаадаг жишиг бий. Гэтэл манай улсад анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа шуудхан хааж орхисон нь шуудхан “Чи үх” гэсэнтэй хүнд туссаныг энд онцлох хэрэгтэй.
Дансаа хаалгаснаар компанийн зарлага хийх эрх бүрэн хаагдаж, энэ хугацаанд гаднаас орж ирэх байсан 4 тэрбумын төсөл буцаагдсан хийгээд захирал Г.Майцэцэгийн гадагш явах эрхийг нь түдгэлзүүлсэн тул шинээр нээгдэх салбар дэлгүүрийн ажил саармагжсан зэрэг сөрөг нөлөөллүүд үүссэн байна.
“Б.Бадам гэдэг хүнийг тэнгэр ниргэг”
Хамгийн сонирхолтой нь, татвартай холбоотой маргаан эцэстээ Excluve компанийн захирал Г.Майцэцэг, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга Б.Бадам нарын хувийн өш хонзон гэмээр хэв маяг руу оржээ.Бизнес эрхлэгч хүний хувиар хоёр жилийн өмнөх нь тодорхой. Татварын өр гарсан цагаас хойш дүүргийнхээ татварын хэлтэстэй удаа дараа ойлголцолд хүрэхийг хичээсэн ч байнга шоронд хийнэ, хорино гэх нэрээр сүрдүүлж байсныг тэрээр тодотгоод буй.
Ингэж явахдаа хэмээн жиргэснээс үүдэн өнөөх даамлынх нь уур хүрч, гутаан доромжилсон гэх нэрийдлээр бүр гэдийсэн хэмээн ярив.
Бас нэг анхаарал татаж буй өнцөг бол Excluve компанийн захирал гэх хүсэлтийг тавьсаар нэлээд удаж байгаа аж. Харин Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн зүгээс “Хуулинд ийм заалт байхгүй. Бид хуулийг хэрэгжүүлэх ёстой агентлаг” гэж гэдийжээ. Татварын хуулиар бол тухайн татварын өртэй байгууллагад татварын хэлтсийн дарга 60 хоногийн хугацаа өгөх эрх л байдаг. Гэтэл .
Асуудал энэ маягаар хурцадсаар өнөөдөр Үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн тоонд орох болсон Excluve брэнд үндсэндээ энэ нэрээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болох дээрээ тулжээ. Удирдлагын зүгээс өнгөрсөн хугацаанд дэмжиж ирсэн хэрэглэгчдээ талархал илэрхийлэх үүднээс хоёр өдрийн турш нэрийн бүтээгдэхүүнээ үнэгүй тараана гэдгээ мэдэгдсэн байна.
Цаашид хэрхэх бэ?
. Ойролцоогоор 100 орчим ажлын байртай уг компанийн оёдолчид 1 сая хүртэлх төгрөгийн цалин авдаг аж. 2013 оны сүүлээр тавигдсан татварын өрийн асуудлаас үүдэн, санхүүгийн байдал хүнд байгаа хэдий ч ажилтнуудаа цомхотгох, цалин хөлсийг нь хасах зохицуулалт хийгээгүй аж.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.