Ард түмэн туйлдаж гүйцлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 17 ・ 15

Нийтийн тээврийн шинэчлэлийн асуудлыг янз бүрээр л харж, ярьж, бичиж байгаа. Гэвч дахиад л илүү үглэж, эрхэм дарга нарын чихэнд бага ч болов хонх уяхгүй бол болохгүй нь. Шинэчлэл хийж болно оо, болохгүй юм байхгүй. Гэхдээ тэр шинэчлэл нь дүр эсгэсэн шинжтэй, ард түмний халаасанд байгаа хэд гурван төгрөгийг булаахад чиглэсэн байвал болохгүй биз дээ.  Өнөөдөр нийтийн тээврийн шинэчлэлээс болоод хотын төвөөс зайдуу амьдарч байгаа иргэд үнэхээр туйлдаж гүйцлээ. Гэхдээ бүх шинэчлэлийг нь хэлээд, ад үзээд байгаа юм биш. Төлбөрийг цахим системд шилжүүлж байгаа нь зөв. Энэ мэт ажлыг хийх л ёстой байсан. 



Гэтэл сэлгэн суулт үнэгүй байна гэж иргэдийг хулхидаж, автобусны эргэлтийг богино болгочихоод, шинэчлэлээ гүйцээж хийхгүй байгаад л учир байна. Өнөөдөр хотын захаас явж байгаа иргэд өдөртөө 2-3 дамжих дээрээ тулж байна. За захаас ч гэж дээ, энүүхэн 21 дүгээр хорооллоос 100 айл, Сансар чиглэл рүү явах унаа олдохгүй байна шүү дээ. Бүх автобус нь худалч хүнд хотын төвөөр явчихаж байгаа. Хотын төвд ажилладаг л хүмүүс унаагаар хангалттай үйлчлүүлээд, бусад нь хэд хэд дамжаад, мөнгөө бараад явж байх ёсгүй биз дээ.
  
Хуучин өдөртөө 1000 төгрөгөөр гэр, ажлынхаа хооронд явчихдаг байлаа. Ихэнх хүмүүс шүү. За яахав, заримдаа оройтоод, микро автобусны дарамтад орж, 700-800 төгрөг төлдөг үе байсан байх. Гэтэл одоо өдөртөө 2000 төгрөг төлж байна. Цаашлаад 2500-3000 төгрөгийг зөвхөн автобусанд зарлагдаж байгаа хүмүүс ч байгаа.  Гэтэл өнөөдөр хотын захад, гэр хороололд ямархуу орлоготой хүмүүс амьдарч байгаа билээ. Өдөртөө зөвхөн автобусанд 2000 төгрөг зарлагдаад байхаар яах болж байна.  
 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

15 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Бат үргэлжлэл / 2015 09 сар 19/

    Автобусанд шалгалт хийлээ гэж бодоход "тулай" яаж илрүүлэх болж байна аа. Мөнгө идэх аргыг улам нарийн болгож байгаа хэрэг, санхүү бүртгэлийн үүднээс үзэхэд ямар ч анхан шатны санхүүгийн баримтгүй гүйлгээ хийгдэж байна. Үүнийг АТГ шалгаж үзэх хэрэгтэй.

    Хариулах
  • Бат үргэлжлэл / 2015 09 сар 19/

    Картын үйлчилгээг дэвшилттэй гэж хэлэхэд хэцүү байна. Үйлчилгээ үзүүлж байгаа автобусны компаниуд оролгоо шууд авч чадахгүй байна. Нөгөө социализмын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг руугаа яваад байгаам биш үү. Тэгээд дээр нь ямарч бүртгэлгүй мөнгө хураалт. Автобусанд шалгалт хийлээ гэж бодоход "ту

    Хариулах
  • Бат / 2015 09 сар 19/

    ЭНЭ КАРТЫН ШИНЭЧЛЭЛ ГЭЖ ЧЭЭЖЭЭ ДЭЛДЭЭД ХҮН АРДЫГ "МАЛ" ГЭЖ ДУУДААД БАЙГАА НӨХДҮҮД КАРТГҮЙ ИРГЭДЭЭС ЯМАРЧ БҮРТГЭЛГҮЙ ХУРААЖ БАЙГАА МӨНГИЙГ КАРМАЛАГЧИД ГЭЖ ОЙЛГОГДОЖ БАЙНА. БҮР ЦАДАХАА БОЛИОД 1000 ТӨГРӨГ АВАХ ГЭЭД УЙЛАРААД .....

    Хариулах
  • Зочин / 2015 09 сар 19/

    kartiig ni humuus demjeed l bgaa shd, marshrutiig ni l huuchnaar ni yavuulsan ni deer geed bn shd, buural uvgunii tolgoi buruu ajillaad ard tumniihee halaas ruu garaa dureheesee ichmeer umaa, bi udurtuu 3 damjdag bolson, hairan mungu, heden huuhdiinee talnaas horooj bgaadaa setgel uvddug bolloo, une

    Хариулах
  • иргэн / 2015 09 сар 19/

    Аливаа асуудалд нухацтай судалгаагүйгээр хөнгөмсөг хандан шийдвэр гаргах жирийн ард түмний нуруунд ямар их ачаа үүрүүлж, гачигдал зовлон, бхимдал үүсгэж байгаагийн тодорхой жишээ. Уг санаа зөв боловч гүйцэт бодож боловсруулаагүй ийм асуудал өнөөгийн төрийн албан хаагчид хотын удирдлагуудын мэдлэг ча

    Хариулах
  • Зочин / 2015 09 сар 19/

    setgegdel bichsen teneg irgend helehed bid kartiig bus chigleliig eserguutseed baina Ym unshaad oilgodoggui mal uu chi

    Хариулах
  • Зочин / 2015 09 сар 19/

    яг зөв үүнийг одоо болио Шуудхан хэлэхэд энэ бол БАТ_ҮҮЛийн бизнес яваад байна Ард түмнийг тэнэг гэж бодоод шинэчлэл нэрийн доор завхруулж гүйцлээ Авах зөв зүйл байгаа ч гэсэн цаагуур нь иргэдийг хоосолж идэх уух нь хэрээс хэтэрч байна Арай дэндүү сувдаг шунахай хүн юмаа

    Хариулах
  • Бат үргэлжлэл / 2015 09 сар 18/

    Автобус зорчигчид авахгүй хоосон давхина гэдэг бас л нөгөө татвар төлөгчдийн мөнгийг үргүй утаа болгож байгаа хэлбэр биз дээ. Эдгээрийн төлөөлөгч болгож 30, 34 тоот чиглэлийн үйлчилгээнд явдаг автобуснуудыг дурьдахад болох байна.

    Хариулах
  • Бат үргэлжлэл / 2015 09 сар 18/

    НТГазрын холбогдох мэргэжилтэнгүүд зарим шинээр бий болсон автобусны буудлуудыг ЗЦагдаа зөвшөөрөхгүй байгаа гэх тайлбараас өөр ажил хийхгүй, үүний төлөө хөөцөлдөхгүй байна. Хэрэв автобус нь шинэ буудлууддаа зогсохгүй, зорчигчидоо авахгүй юм бол ийм өөрчлөлт хэрэг байна уу. Хүн авахгүй хоосон давхигс

    Хариулах
  • Бат / 2015 09 сар 18/

    Хэлэхгүй өнгөрч болохгүй нэг зүйл байна. Шинэ чиглэлд шинээр бий болсон буудалд автобус зргсдоггүй, ЗЦГ үүнийг зөвшөөрдөггүй, дээр нь сахилгагүй жолооч нар злгсдоггүй хүндрэл түгээмэл байна. Үүнээс болж дамжилтийн тоо автоматаар нэмэгдэж байна.

    Хариулах
  • Зочин / 2015 09 сар 18/

    Hetsuu bno

    Хариулах
  • Зочин / 2015 09 сар 18/

    mash ix xundreltei bna avtobusnii yavax zamiig urtasgax shaardlagatai bna

    Хариулах
  • Зочин / 2015 09 сар 18/

    ugaasaa teriig chni l held bn mangar malaa

    Хариулах
  • Зочин / 2015 09 сар 17/

    Gol n avtobus n yavahgui bn shu de 5 shar sansar bol bur yavahgui

    Хариулах
  • иргэн / 2015 09 сар 17/

    Ээдээ энэ автобусанд картаар зорчдог болсон дэвшилттэй үйлчилгээг тал талаас нь боргоож байгаад хуучны заваан журманд нь битгий оруулчихаж үзээрэй эсэргүүцэгчид ээ. ЭНЭ их зөв санаачлага байна лээ. Зүгээр засаж сайжруулах, зохион байгуулалтын талд хийх юм байгаа байх.

    Хариулах