Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 09 сар 20
・ 1
Монгол хэмээх улсыг одоогоос гурван жилийн өмнө дэлхийн улс орнуудын авлигын жагсаалтыг гаргахад 94-т эрэмбэлэгдэж байсан. Тэгвэл үүний дараа буюу 2013 онд авлигад идэгдсэн орнуудын жагсаалтын хоёрдугаар байрыг эзэлсэн. Харин өнгөрөгч онд 80-д жагсчээ.
Тэгвэл авлигад идэгдсэн улсын тоонд хэрхэн багтдаг болохыг харуулсан жишээ гэмээр үйл явдал сүүлийн өдрүүдэд болж өнгөрөв. Тодруулбал, "Эксклюзив" компанийн захирал Г.Майцэцэг "Цензургүй яриа" нэвтрүүлэгт өнгөрсөн зургаадугаар сарын дугаарт оролцож өөрийнхөө компанийн талаар дэлгэрэнгүй хуучилсан билээ.

2009 онд монголын оёмол бүтээгдэхүүний зах зээлд цоо шинэ нэгэн “Монгол брэнд” мэндэлсэн нь Exclusive байсан юм. Гэтэл өнөөдөр дампуурлаа зарлаж үүдээ барих дээрээ тулсан. Үүний гол шалтгаан нь татварын дарамтанд орсон явдал. Дараах бичлэгээс хэрэг үйл явдлын учиг тайлагдана.
ХУД-ийн Татварын хэлтсийн хуулийн зөвлөх Э.Оргилмаагийн хэлснээр “2013 оны арванхоёдугаар сард 150 сая төгрөгийн нөхөн акт буюу алданг тавигдсан. 20 сая төгрөг нь тайлангийн өр. Нийтдээ 174 сая 659 мянган төгрөгийн татварын өртэй” аж. Энэ бүхнээс үүдэн 2014 оны гуравдугаар сард тус компанийн дансийг холбогдох хуулийн дагуу хаажээ. Энэхүү татварын акттай холбоотой асуудлаар тус компанийн зүгээс АТГ болон шүүхт хандсан ч өнгөрсөн зургадугаар сард татварын актыг хууль ёсны гэж шүүхээс үзжээ.
Харин тус компанийн захирал Майцэцэг “Чингис бондоос 750 сая төгрөг авсан. Энэ мөнгийг авахын тулд 4 дахин илүү мөнгийг “Голомт” банкинд тавьсан” гэдгээ хэлэв. Тэрбээр татварын өрөө төлөхийн тулд дансаа нээлгэхээс гадна тодорхой графикийн дагуу төлөхийг хүсээд байгаа гэнэ. Харин манай улсад татварын тогтолцоо нь буруу явагдаж байгаа нь энэ мэтчлэн компаниуд үүдээ барьж буй бололтой.
Үргэлжлэлийг эндээс уншина уу .
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.