Тамирчин С.Цэрэнчимэдэд шагналын байр нь олгогдоогүйн буруутан хэн бэ?

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 20 ・ 3

 

Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооны тамирчин  С.Цэрэнчимэд  өнгөрсөн жилийн дэлхийн аварга, өнөө жилийн Чөлөөт бөхийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн бахдам амжилт гаргасныг нь урамшуулж  тус яамнаас  түүнд  шагнал болгон   өнгөрсөн наймдугаар сард “Саруул”  хотхонд хоёр өрөө орон сууц бэлэглэсэн байдаг. Гэвч түүний энэ байрыг  дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явсан хойгуур нь Батлан  хамгаалах яамныхан өөрсдөө бусдад зарж худалдсан  тухай мэдээлэл цахим хуудаснаа цацагдсан юм.  Энэ талаар  “Алдар” спорт хорооны дарга, Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Дэлхийн дэвжээнээс дараалан алт, мөнгөн медаль авч байгаа ийм ховорхон мундаг тамирчнаа яаж урамшуулах тухай ярьж байхад хажуугаар нь тийм таагүй мэдээлэл яваад байх юм. Огт худлаа шүү” хэмээж байсан юм.

Харамсалтай нь Батлан хамгаалах яамныхан тив дэлхийн дэвжээнээс амжилт гаргасан тамирчиндаа бэлэглэсэн байрыг “дундаас нь” зувчуулсан таагүй мэдээлэл үнэн  болж таарсан. Шагналын байрыг “бужигнуулсан” буруутныг Батлан хамгаалах яамны дэд сайд А.Баттөр гэх мэдээлэл олон нийтэд хүрсэн.  Тэгвэл Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр энэ хэрэгт ямарч холбоогүй гэдгээ өөрийн фэйсүүк хуудсаар дамжуулан  нийтэд мэдэгджээ. Түүний хэлж байгаагаар бол тамирчин С.Цаэрэнчимэдэд  шагнасан байрыг “зувчуулсан” гол хүн нь Батлан хамгаалахын сай Цолмон өөрөө байж таарах гээд байна. Өмнөх сайдын гаргасан тушаалыг  Батлан хамгаалахын одоогийн сайд Ц.Цолмон өөрөө тушаал гарган сольсон бололтой юм. 

12039311_1662850410640596_4350649195606039879_n

Ямартай Батлан хамгаалахын яамныхан хүнд байр өгсөн бол өгсөн шиг өгчихгүй,  тамирчинд өгсөн   2 өрөө байран дээр нь “ажиллаж”байгаад харахад ичгэвэртэй юм. Тэд өвөр зуураа учраа олж дэлхийн аваргын алт, мөнгөн медальтай  тамирчиндаа  шагналын 2 өрөө  байраа хэл амгүй олгочихоосой билээ дээ.

А.Гал

Ugluu-logo

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Irgen / 2015 09 сар 28/

    Hyyhdiin iredyid boon lai.Nam damjij said hiideg Tsolmon iim l onigoo tarikh ni dutaj dee.Zavaan yum.Ed nar boliod ogoosei.Toroos iinerhyy said naraas zalhaj bna shyy ynendee l...

    Хариулах
  • мэдлэг / 2015 09 сар 21/

    дэд сайд А.Баттөр гэдэг нөхөр чинь Батлан хамгаалах салбарын бүх дотоод ажил / цэргийн мэргэжлийн / - д нь хэт оролцож байнга хор хутгаж байдаг хүн шүү дээ. Ямар сайндаа л цэргийн ангийн штабын дарга захирагч нарын ажил, тэднийг томилоход лобидож оролцож байхав дэ.

    Хариулах
  • АХ / 2015 09 сар 20/

    ЭНЭ ОХИН ҮНЭХЭЭР ХОВОР ТӨРСӨН, САЙН БӨХ БАЙНА ЛЭЭ. МОНГОЛ ОХИНООРОО БАХАРХАЖ БАЙНА. МИНИЙ ТЭР ДҮҮ ТЭР НЭГ ХЭЛ АМ ДАГУУЛСАН ЗАВААН ШАГНАЛААС НЬ ТАТГАЛЗЧИХ ДОО. МИНИЙ ДҮҮ ОЛИМПИЙН ЖИНД ШИЛЖЭЭД, МНГОЛ ОХИД ЯМАР БАЙДГИЙГ ХАРУУЛААД ӨГӨӨРЭЙ. ЭНХ МЭНДИЙГ ЕРӨӨЕ!

    1
    Хариулах