Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 09 сар 21
Малын гаралтай түүхий эд, мах, дайвар бүтээгдэхүүн, байгалийн эрдэс чулуулаг, хууль бусаар агнасан чоно /бүтнээр нь хөлдөөсөн/, үнэт металл, хаягдал хар болон өнгөт төмөрлөгийг хууль бусаар гаргах гэмт хэргийн шинжтэй зөрчил бүртгэгдсэнээс нийт 32 удаагийн үйлдлээр алт 15.531 кг, адууны шир 30000 ширхэг, баавгайн савар 13 ширхэг, хирсний эвэр 11 ширхэг, тарваганы арьс 74 ширхэг, байгалийн чулуу 921 кг, ногоон хаш чулуу 212 кг-ыг тус тус зорчигч биедээ, ачаа тээшиндээ болон тээврийн хэрэгслийг нуувч болгон ашиглах замаар хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлэн таслан зогсоосон байна.
Улсын хилээр орох чиглэлд бүртгэгдэж буй гэмт хэргийн шинжтэй зөрчлийн байдлаас харахад хар тамхи, мансууруулах бодис, эм тариа, биологийн идэвхит бэлдмэл, сум, галт зэвсэг, төрөл бүрийн химийн бодис зэрэг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан барааг хууль бусаар нэвтрүүлэх үйлдлүүд зонхилж байна.
Тухайлбал, 2015 он гарснаас хойш метамфетамины төрлийн сэтгэцэд нөлөөт “мөс” гэх бодисыг нийт 81 граммыг МУ-ын иргэн зорчигч Б, Л, Г, С нар 3 удаагийн үйлдлээр Буянт-Ухаа боомтоор, 1 удаагийн үйлдлээр Замын-Үүд боомтоор хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлж хуулийн байгууллагад шилжүүлсэн.
Мөн сүүлийн үед нийслэлийн хүүхэд залуусын дунд зохисгүй хэрэглээ нь өсөн нэмэгдэж, үүний улмаас хүний амь нас хохирсон тохиолдол бүртгэгдсэн “Анданте” гэх 6311 мг /560 шахмал/ сэтгэцэд нөлөөт эмийг МУ-ын иргэн С нарын зорчигчид биедээ болон гар тээшиндээ нууж ОХУ-аас хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчил, Чех улсаас илгээсэн 1 ширхэг суудлын автомашин болон түүвэр ачаа бүхий чингэлэгт үзлэг шалгалт хийх явцад МУ-ын иргэдийн нэр дээр “гагнуурын электрод” гэж мэдүүлсэн бараанд 202 хайрцаг буюу нийт 10100 ширхэг 5,6 мм-ийн голчтой ангийн бууны сумыг нууж нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийн шинжтэй томоохон зөрчлүүдийг илрүүлж хуулийн байгууллагад шилжүүлсэн.
Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Туушин дахь гаалийн бүсэд МУ-иргэн С.Амарсаханны нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийлгэсэн TEMU 705061-0 дугаарын чингэлгээр ирсэн суудлын 2 ш автомашинд тус газрын ГУБ, зөрчил, хойшлуулшгүй ажиллагаа хариуцсан ГУБ нар эрсдэл тооцон гаалийн хяналт шалгалт хийснээр машины арын багажинд COLTS MK маркийн гар буу 1 ширхэг, бууны сум 130 ширхэг байсныг илрүүлэн хойшлуулшгүй ажиллагаа хийж холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэн ажиллажээ.
Эх сурвалжwww.wikimon.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.