Өсвөр үеийнхэн бэлгийн боловсролыг гудамжнаас авах уу

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 24

Яах аргагүй ийм асуултыг хэн нэгнээс, тэр дундаа шийдвэр гаргах төвшний хүмүүсээс асуумаар санагдчихлаа. Учир юу гэхээр, энэ хичээлийн жилээс эхлэн эрүүл мэндийн хичээлийг “жийчихлээ”.  Хөөрхий шоовдорлогдсон эрүүл мэндийн хичээл бусад хичүүлүүдийн “бөөрөнд” наалдаж, хаа нэгтэй хүүхдүүдэд хүрэх бололтой юм.  Биеийн тамирын хичээлийн хажуугаар эрүүл мэнд заана гэж байгаа. За тэгээд өнөөх биологи энэ тэр гэсэн хэдэн хичээлийн “суганд” хавчуулагдах юм уу даа, янз нь.  Эрүүл мэндийн хичээл гэдгийг гараа савандаж угаах, шүдээ сойздох гэх мэттэй хольж, хутгасны үндсэндээ дээр ач холбогдолгүй гэж үзээд ийм шийдвэр гаргасан болов уу гэж хардаад байна.

Биеийн тамирын багш бол хөдөлгөөн эрүүл мэндэд тустай гэдгийг заачихна. Биологийн багш гэхэд олон зүйл заана. Бараг математикийн багш өдөрт хэдэн удаа шүдээ угааж, гараа тэдэн удаа үрж угаана гэдгийг шинжлэх ухааны үндэстэй заана гэж бодсон ч байж болох. Гэтэл энэ дунд өсвөр үеийнхэнд хамгийн их хэрэгтэй бэлгийн боловсрол олгох асуудал хаягдчихлаа. Эрүүл мэндийн хичээл орж байх үед ч багш нар бэлгийн боловсролын талаар хангалттай сайн зааж чаддаггүй байсан. 

Энэ нь судалгаагаар батлагдсан шүү дээ.  130 багшийг судалгаанд хамруулаад, заахад хамгийн хэцүү байсан сэдвийг нь асуутал 56.9 хувь нь нөхөн үржихүйн эрүүл мэнд гэж хариулсан байх жишээтэй. Жаахан эртний судалгаа ч гэсэн одоо ч энэ байдал нэг их дээрдээгүй. Тийм байтал эрүүл мэндийн хичээлийг бусад хичээлүүдтэй хамт ордог болгочихоор бэлгийн боловсрол олгох асуудал бүр өнгөрөө гэсэн үг. Сайндаа л биологийн багш нүүрээ улалзуулж, хүүхдүүдээсээ ичин байж сурах бичгийн зургийг гаргаж ирээд талаар ярьвал их юм. Гэтэл өнөөдөр өсвөр насныхны дунд бэлгийн замын халдварт өвчин ямар их тархаж байгаа билээ.

Дээрээс нь үр хөндөлт туйлдаа хүрчихсэн. 13, 14 настай охидууд үр хөндүүлж байгаа жишээ олон байна. Цаашлаад энэ насны охид, хөвгүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа талаар судалгаа хийсэн байгууллагууд нь ярьж байгаа.  Жилд дунджаар 300 гаруй охид, бүсгүйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн мэдээлэл бий. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээр шүү дээ. Үүний багагүй хувь нь өсвөр насныхан. Энэ бүхнээс яаж сэргийлэх ёстой вэ гэхээр ердөө л бэлгийн боловсрол олгож, мэдлэг, мэдээлэл өгснөөр шүү дээ. 
 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх