10 хувь & банкны шалгуур

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 09 сар 26

 

Халаасны өрөөнөөс өрөө дамжин ядаж 30 ам.метр ч болтугай өөрийн гэсэн орон сууцтай болохсон гэж мөрөөдөж, амьдралын төлөө зүтгэж яваа залуу гэр бүл олон. Гэсэн ч цалин бага, орон сууцны үнэ өссөн, эрэлт их байгаа энэ үед хүссэн хүн бүр 60 сая төгрөг гаргаад байр авчих бэл бэнчин алга. Үүнд төр зохицуулалт хийхээс өөр аргагүй гэж үзэн ипотекийн зээлийн хөтөлбөрийг өнгөрсөн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн.

 

Түүнээс хамгийн боломжит хувилбар нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үед хэрэгжүүлж эхэлсэн жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр байв. 2013 оноос хойш уг хөтөлбөрт 60 орчим мянган иргэн хамрагдаад байгаа. Энэ зөвхөн урьдчилгаа 30 хувиа төлж орон сууцанд орсон хүмүүс. Хэдийгээр найман хувийн зээл одоо үргэлжилж буй ч урьдчилгаа 30 хувиа төлөөд байранд орох иргэн цөөрсөн байна.

 

Тиймээс гэр хорооллын яндангийн тоог бууруулах зорилгоор Засгийн газраас барилгын салбарыг дэмжиж томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд өдгөө зах зээлд бэлэн 30 гаруй мянган орон сууц бий гэх судалгааг салбарын яамнаас хийжээ. Бага, дунд орлоготой иргэдийг дэмжих үүднээс урьдчилгаа 30 хувийг 10 болгож, Хөгжлийн банкнаас баталгаа хэлбэрээр 200 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргахаар болсон.

 

 

 

Урьдчилгааг 10 хувь болгож бууруулж буй нь нэг талаар иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах ч нөгөөтэйгүүр нийт эдийн засгаа татаж унах эрсдэлтэй гэдгийг зарим эдийн засагч сануулж буй. Тэдний байр суурийг энд дарж уншина уу. 

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх