НӨАТ-ын буцаан олголтоо 2017 оноос авна

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 28 ・ 1
 
 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганаар баталсан. Иргэдэд татварын өгөөжийг илүү хүртээмжтэй болгох тус хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх юм.

Уг хуульд иргэд худалдан авсан бараа, үйлчилгээндээ төлсөн НӨАТ-ын дүнгийн 20 хүртэлх хувийг буцаан авах, төлбөрийн баримтаараа сугалаанд оролцох тухай заалт нэмжээ.

Үүнтэй холбоотойгоор Татварын ерөнхий газрын дэргэд “Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем хөгжүүлэх" төслийн нэгжийг байгуулжээ. Тус төслиин нэгжийн захирал Р.Отгонтулга “Хууль хэрэгжиж эхэлснээр аж ахуйн нэгжүүд кассын машины систем ашиглан нэг ижил стандартын төлбөрийн баримт хэвлэнэ” хэмээн ярилаа. Уг баримтаар иргэд сугалаанд оролцох боломжтой юм байна. Бас буцаан олголтын урамшууллыг арилжааны банкуудтай хамтран иргэн бүрт олгохоор ажиллаж байгаа аж.

Сангийн дэд сайд С.Пүрэв “Хууль хэрэгжсэнээр аж ахуйн нэгжүүдийн бүртгэл тооцоо сайжрах ач холбогдолтой. Мөн бүхий л худалдан авалт бүртгэгдэн, ил тод байдал хангагдана” гэв. Иргэд буцаан олголтоо 2017 оны эхний хагаст авах боломж бүрдэх гэнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: