1992 оноос хойш үсчин, гоо сайхны салбарт 23 жил зүтгэж яваа ЭРЭГТЭЙ үс засалтаараа Монголдоо ур чадвараараа танигдсан, дотоодын болон ОУ-н чанартай тэмцээнүүдэд шилдэг боловсон хүчин болох шавь нараа бэлтгэн багагүй амжилтаар чимэж яваа Ч.Нямдаваа нь өөрийн “N classy” салоноо өчигдөр буюу 2015.09.27- ны “Билэгт сайн өдөр” үүд хаалгаа нээлээ.
Үсчин, гоо сайхан, маникюрын цогц үйлчилгээг тус салоны хамт олон мэргэжлийн өндөр төвшинд хийхээ амлаж байсан.
Үйлчүүлэгч таны цаг завыг хэмнэх үүднээс Монголдоо анх удаа цахимаар захиалга авах үйлчилгээг тун удахгүй нэвтрүүлж үйлчлүүлэгчиддээ сьюрприз барих гэж байгаа сурагтай. Мөн үйлчүүлэгчиддээ тун удахгүй Ухаалаг толь буюу “Smart Mirror” үйлчилгээгээр сюрприз барихаар төлөвлөөд байгаа гэнэ.
Салоны нээлтэд улс төр, урлаг соёлын төлөөллүүд болон Монголын үе үеийн чадварлаг үсчин, гоо сайханчид хүрэлцэн ирж баярыг хамтдаа хуваалцаж, халуун дулаан уур амьсгал бүрдсэн сайхан үдшийг өнгөрүүлж баяр хүргэцгээсэн юм. Тэрхүү үдшийн хүндэт зочноор ”Монголын үсчин гоо засалчдын холбооны тэргүүн хатагтай Ц.Цогзолмаа хүрэлцэн ирж нээлтийн үйл ажиллагааны туузыг хайчилж сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.
Салоны талаар дэлгэрэнгүй мэдээллийг маркетинг, PR менежер Г.Ган-Эрдэнийн 8911-5050 дугаараас лавлана уу.
Ингээд салоны нээлтээс бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэе.
Мундаг