Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 09 сар 30
・ 1
-Банкнаас 140 төрлийн үйлчилгээ авдгийг мэдэх хүн хэр олон бэ-
Одоогоос гурван жилийн өмнө ын төвшин бусад улстай харьцуулахад аль төвшинд байгаа тухай судалгаа юм. Гурван жилийн өмнө авсан судалгаагаар манай төв суурин газарт амьдардаг иргэд банкны үйлчилгээ, хадгаламжийн талаар 80 орчим хувийн мэдлэгтэй байсан бол алслагдсан аймгууд, тэр дундаа малчдын санхүүгийн мэдлэг хангалттай төвшинд хүрээгүй гэж гарчээ. Энгийнээр хэлбэл, гурван хүн тутмын нэг нь санхүүгийн мэдлэгтэй, хоёр нь муу гэсэн судалгааг гаргасан аж.
Мөн хөрөнгийн бирж, брокер, хадгаламжийн хүү, инфляци гэсэн асуудал монголчуудын хувьд хаалттай сэдэв байсан гэнэ. Өөр нэг судалгаа танилцуулъя. Гэр бүлийн зөрчил маргааны 42.2 хувь нь мөнгө санхүүгийн маргаанаас үүсдэг, гэр бүлийн амьдралд тохиолдож буй бэрхшээлтэй асуудлын 67 хувь нь мөн л мөнгөтэй холбоотой байдаг бол өрхийн төсөв санхүүгээ хэрхэн зохицуулах, эдийн засгийн мэдлэг мэдээлэл байдаг уу гэсэн судалгаанд хамрагдсан иргэдийн 47.9 хувь нь “огт мэдэхгүй” гэсэн хариулт өгсөн байгаа юм.
Эдгээр судалгаанууд монголчуудын санхүүгийн мэдлэг ямар төвшинд байна вэ гэдгийг харуулж байна. Томоохон бичиг хэргийн дэлгүүр, номын худалдааны төвүүдэд арилжааны банкууд өрхийн санхүү төсвөө хэрхэн зохицуулах талаар санхүүгийн жижиг дэвтэр гаргаж худалдаж эхэлжээ. Харамсалтай нь ном, дэвтэр авах гэж орж ирдэг атлаа 1500 төгрөгийн үнэтэй тэр дэвтрийг хэн ч авдаггүй талаар худалдагч нь ярьж байсан юм. Өрхийн санхүүгээ нэгбүрчлэн тооцох нь нарийндаа хатсан, харамчдаа хийж буй ажил биш. Гагцхүү үргүй зардлаас та өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж буй нэг хэлбэр гэдгийг иргэд өнөө хэр ойлгоогүй явааг энэ жижигхэн жишээ л харуулчихлаа. Өдөр нь зарцуулсан мөнгөө бичээд сурчихсан байхад сарын дараа та өөрөө болон гэр бүлдээ ямар үргүй зардал гаргаж байснаа мэднэ. Тэр хэрээр ч дараагийн сараас энэ үргүй зардлаа танаж эхэлнэ.
Харин жилийн дараа та хэмнэсэн мөнгөөрөө юу худалдаж авахаа бодоод үз. Яг л 10 жил тамхи татсан мөнгөөрөө байрны урьдчилгаа хийх боломж дүүрэн байсантай адил. Тиймээс ч хөрөнгийн бирж дээр хувьцаа авч мөнгө өсгөдөггүй юм гэхэд ядахдаа л өрхийн санхүүгээ зөв хөтөлчихдөг, авсан цалингаа хадгаламж болгох наад захын мэдлэг мэдээлэл манай иргэдэд дутагдсаар.
Бид бүгдээрээ эдийн засагч, гэвч
Өдгөөгөөс яг нэг жилийн өмнө БНСУ-ын иргэддээ санхүүгийн боловсрол олгодог тогтолцооны талаар нийтлэл бичиж байлаа. Тус улсын Төв банк нь санхүүгийн боловсролын асуудлыг хариуцдаг бөгөөд бага ангиас нь эхлээд иргэддээ санхүүгийн мэдлэг олгож, хэрхэн хуримтлал үүсгэх, ирээдүйгээ яаж төлөвлөх вэ гэдэг суурь мэдлэгийг олгодог аж. Цэцэрлэг, бага, дунд, ахлах сургууль, Их дээд сургууль улмаар ажлын байран дээр очсон ч тэдэнд шат дараатай хичээлүүд орсоор л байдаг. Аравдугаар ангиас нь цагийн ажил хийж сургалтын төлбөрөө хэрхэн олох тухай, цаашлаад ажлын байран дээр гараад хэрхэн хуримтлалтай болох ямар замаар байртай, машинтай, үл хөдлөх хөрөнгөтэй болох вэ гэдгийг эдийн засагчид нь заадаг.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.