Шинэ улс дэлхийд мэндлэх үү

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 30

Испанийн хойд хэсгийн хамгийн баян тансаг, байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий нутаг дэвсгэртэй мужийг Каталон гэдэг.

Мужийн нийслэл нь алдарт Барселона хот. Олимп зохион байгуулагдаж байсан, алдарт Барса клуб энэ хотынх гээд олон зүйлээрээ цуутай.

Тэгвэл Испаниас салж, Газар дундын тэнгисийн тусгаар тогтносон улс болох сонирхлын үүднээс өнгөрсөн жил Каталоны 1.6 сая иргэн “Салан тусгаарлах эсэх” талаарх санал асуулгад оролцож, дийлэнх нь буюу 88 хувь нь тусгаар тогтнолыг сонгож байлаа. Гэхдээ тухайнүед сонгуулийн насны иргэдийн ихэнхи нь санал асуулгад оролцоогүй тул гарсан дүнг нь хууль бус гэж үзсэн юм. Тэгвэл өнгөрсөн ням гарагт буюу энэ сарын 27-ны өдөр Каталонд парламентын сонгууль болж өндөрлөв.

Орон нутгийн сонгуулийн хорооноос мэдээлж буйгаар Каталоны тусгаар тогтнолыг дэмжигч нам олонхийн санал авч, ялалт байгуулжээ. Нэг талаар энэ удаагийн парламентын сонгууль Испанийн зүүн хойд этгээдийн Каталон мужийг тус улсаас салан тусгаарлах эсэхийг шийдвэрлэх томоохон өрсөлдөөнтэйгөөр явагдсан билээ. Харин үр дүнд нь тусгаар тогтнолыг дэмжигч нам ялалт байгуулсанаар Испанийн хэл, соёлоороо бахархдаг хамгийн баян муж тусгаар цаашид тогтнож магадгүй болсон талаар дэлхийн олон улсын агентлагууд дамжуулж байна.

Тодруулбал, санал тооллогын ажил үндсэндээ дуусч байхад парламентын 135 суудлын 72-ыг нь тусгаар тогтнолыг дэмжигч үзэлтэй “Тусгаар тогтнолын төлөө хамтдаа” эвсэл, “Каталоны бүгд найрамдахчууд”, “Зүүний хөдөлгөөн” гэсэн улс төрийн гурван хүчин авах нь нэгэнт тодорхой болсон байжээ.

Сонгуулийн дүн аль тал руу эргэсэн нь ойлгомжтой болох үед тусгаар тогтнолыг дэмжигч улс төрийн хүчнийг тэргүүлэгч Каталоны Ерөнхий сайд Артур Mac Барселона хотноо цугларсан олны өмнө гарч, ялалтаа тунхаглажээ. Тэрбээр энэ үеэр хэлсэн үгэндээ “Энэ удаагийн сонгуулийн дүн тусгаар тогтнолыг дэмжигч бид бүхний болон ардчиллын ялалт байлаа. Сонгуулийн дүн нэгэнт ийм гарсан хойно бид тусгаар тогтноход чиглэгдсэн бэлтгэл ажлаа хууль ёсны дагуу явуулах болно” хэмээн тэмдэглэсэн байна. Харин түүнийг дэмжигчид “Үнэхээр баяртай байна. Удаан хугацааны турш тэмцэлдсэний эцэст тусгаар тогтнолын төлөөх анхны алхмаа хийж чадлаа” гэж баярласан сэтгэлээ илэрхийлж байсан аж. Санал хураалтад иргэдийн 63 хувь нь оролцсон байна.

Энэ нь өмнөх сонгуулиас долоон хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Каталоны эрх баригчид Испанийн Засгийн газартай хэлэлцээр хийх зэргээр тусгаар тогтноход чиглэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулна гэж мэдэгдэж байгаа ч, Испанийн Засгийн газар тусгаар тогтноходсаад хийх нь ойлгомжтой.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх