Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 09 сар 30
・ 7
Иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогоос ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс татвар авахаар хуульчилжээ. Тодруулбал, та банкинд 10 мянга, 10 сая төгрөг хадгалуулсан байлаа ч Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.1-д зааснаар банкны бүх төрлийн хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах аж.
. Үүнийг жилийн 15 орчим хувийн хүүгээр тооцоод хүүнээс нь 10 хувийг нь татвар авбал улсын төсөвт жилд 80 орчим тэрбум төгрөг төвлөрөх тооцоо гарчээ. Хадгаламжийн даатгалын тухай хуульд 2012 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 100 сая төгрөгөөс дээш хадгаламжийн хүүгээс 10 хувийн татвар авдаг байсан ч 2016 оноос ийн өөрчлөгдөж буй юм.
. Тэд нийт хадгаламжийн 70-80 хувийг эзэмшдэг гэх судалгаа байдаг аж. Энэ татварыг дэлхийн ихэнх оронд авдаг байна. Гэхдээ эдийн засгийн өсөлт сайн үед авч болдог аж.
Харин . Үүнд эдийн засагчид хэрхэн хариулсныг хүргэе.
Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Б.Найдалаа:

-Банкин дахь иргэдийн хадгаламжийн хүүнээс татвар авч эхэллээ. Иргэдийн хуримтлалд ингэж халдах нь зөв юм уу?
-Хадгаламж бол банкны үндсэн эх үүсвэр. Үүн дээр банкны өрсөлдөөн харьцангуй шударга явагддаг. Тиймээс хүүгийн өрсөлдөөн их. . Хадгаламжид янз бүрийн нөхцөл бий. Хадгаламжийн даатгалын тухай хууль 2012 онд батлагдсан. Саяхан болтол 100 сая төгрөгөөс дээш хадгаламжаас татвар авч байсан. Хууль батлагдаж байхад Банкны холбоо байр сууриа илэрхийлж байв. Бид эх үүсвэр хомс, эдийн засгийн хуримтлалын соёл багатай манай орны хувьд хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авахгүй байвал яасан юм гэх байр сууриа илэрхийлж байсан. Хууль нэгэнт батлагдсан учраас одоо ямар нэг байр суурь илэрхийлээд нэмэргүй. Хуулиа мөрдөөд явахаас өөр аргагүй. Ер нь Харин одоо хэрэгжүүлж эхлэх нь цаг хугацааны хувьд ямар вэ гэх асуудал гарч ирж байна. Эдийн засгийн хямралтай, зогсонги цааш яах нь тодорхойгүй, гадаадын хөрөнгө оруулалт хэзээ идэвхжих нь тодорхойгүй үед хадгаламжийн хүүгийн орлогоос татвар ногдуулж байгаа нь өрөөсгөл. Гэхдээ . Орлого олж байвал их бага хэмжээгээр татвар төлөөд хэвшээд явахад буруудах зүйлгүй.
-Банк бус санхүүгийн байгууллага, ХЗХ-нд мөнгөө хадгалуулах явдал эргээд ихсэх юм биш байгаа?
-. Гэхдээ тэр нь банкуудыг хүнд байдалд орохуйц хэмжээний ялгаа гарахгүй байх. Яагаад гэвэл мөнгөө хадгалуулж байгаа хүн хүүнээс нь 10-хан хувийн татвар авлаа гээд бүх мөнгөө гудсан дороо хадгалахгүй байх. Монголд түүнийг нөхөх хувилбар хөрөнгө оруулалт багатай. Тиймээс онцгой том нөлөө үзүүлэхгүй болов уу. Гэхдээ Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан арилжиж буй Засгийн газрын бондын хүү өндөр. Түүнээс татвар авдаггүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас гаргаж буй үнэт цаас өндөр хүүтэй. Тэгэхээр Засгийн газар арилжааны банкуудаас илүү давуу эрхийг иргэдэдолгож байна. Засгийн газар банкуудын өрсөлдөгч болж байгаа нь зөв үү буруу юу гэдэг нь асуудал болж байна.
Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан:

-Банкин дахь иргэдийн хадгаламжийн хүүнээс татвар авч эхэллээ. Иргэдийн хуримтлалд ингэж халдах нь зөв юм уу?
2012 онд батлагдсан уг хуулиар 100 сая төгрөгөөс дээш хадгаламжийн хүүнээс 10 хувийн татвар авч байсан.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.