Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 10 сар 02
Төсвийн тодотголын төслийг өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлнэ. Хуулийн заалтаараа бол өчигдөр ирэх оны төсөв өргөн баригдах учиртай байсан. Харин төсвийн алдагдал оны эцсээр 1.3 их наяд хүрэх аюулын харанга дэлдсэнтэй холбогдуулан эхлээд тодотголоо нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр болоод буй.
Тодотголоор 1 нэг их наяд төгрөгийн таналт хийхээр болж, Сангийн яамнаас тодорхой гарцуудаа нэгтгэсэн байна. Мэдээж өмнө нь тодотгол орчихсон төсвийг дахин тодотголоор хумина гэдэг амаргүй. Сангийн яам “Өмнө нь хангалттай таначихсан тул одоо бараг л юм үлдээгүй” гэх тайлбарыг өгсөөр байгаа ч үндсэн үүргийнхээ дагуу
Таналт төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулах хүрээнд 1.8 тэрбумын хэмнэлтээс өгсүүлж, албан байгууллагуудын урсгал зардлаас 4 тэрбум, зөгийн бал, цемент зэргийн 4 нэр төрлийн импортын бүтээгдэхүүний татвараас 2 тэрбум олох зэргээр нэрлэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, нэг их наядын шуудайг дүүргэхийн тулд энэ тэндээс, эрээвэр хураавар байдлаар цуглуулах шаардлага үүсэж. Алдагдалыг нөхөх хамгийн том гарц нь шатахууны онцгой албан татварыг нэн яаралтай нэмэх.
Нэг их наядын таналтыг он дуусахаас гурван сарын өмнө хийж байгаа нь өөрөө жинхэнэ асуудал болж байна. Тиймээс ч жил бүр батлагдсан төсвөө цагийг нь тулгачихаад танаж суухын оронд ирэх оны төсвөө сахилга бат сайтайгаар батлах шаардлага үүсэж байгааг Сангийн яамныхан тодотгож байгаа. Реформын хэмжээнд яригдах шаардлага буйг ч өчигдөр байнгын хороод онцолсон гэх. Ямартай ч сонгууль дөхөж буй энэ үед Сангийн яамнаас нэлээд зоригтой шийдэлд хүрч, ирэх онд төсвийг үлэмж их хэмжээгээр үрэгдүүлдэг агентлагуудыг цөөлөх, дэд сайд нарыг цомхотгох, төрийн албаны бүтэц орон тоог хумих чиглэлд анхааран боловсруулсан гэдгээ онцолсон.
Цаашлаад төрийн гурван өндөрлөг, Нийслэлийн засаг дарга, агентлагуудын зөвлөхүүдийн данхгар орон тоог цэгцлэх санаа ч яригдсаныг эх сурвалжууд мэдээлж байгаа. Үнэхээр Э.Бат-Үүл зургаан зөвлөхтэй байх, ерөнхий сайдын дэргэд заавал олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх шаардлагатай юу зэрэг сөхөж хармаар асуудлууд байгааг үгүйсгэх аргагүй. бөгөөд улстөрийн нам хоорондын хурц зөрчилдөөн үүсгэхгүйн тулд ирэх оны наймдугаар сараас уг ажлыг эхлүүлэхээр хуульчлах хэлбэрийг чухалчилж байгаа аж.
Хамгийн гол нь байгааг эдийн засагчид сануулж байгаа. Монголбанкнаас боловсруулсан төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлээс харахад 2015-2018 онд нам, тогтвортой инфляцтай, эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцсэн уян хатан ханшийн бодлого баримтлан, банкны салбарын эрсдлээс сэргийлсэн бодлого барих нь тодорхой байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.