Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 10 сар 02
Нобелийн энхтайвны шагналт, Пакистаны сурагч охин Малала Юсуфзай НҮБ-ын удирдагчдад хандан сургуульд явж чадахгүй байгаа сая сая хүүхдэд туслахыг уриалжээ.
Одоогийн байдлаар 250 сая хүүхэд бичиг үсэг тайлагдаагүй, 120 сая хүүхэд сургуульд хамрагдаагүй байна гэж Дэлхийн банкнаас гаргасан тайланд дурьджээ.
Гэвч тодорхой хэмжээний ахиц гарч байгааг хэлэх нь зүйтэй. НҮБ-аас мэдээлснээр, 2015 онд бага сургуульд суралцдаггүй хүүхдийн тоо 57 сая буурсан үзүүлэлттэй гарчээ. 15 жилийн өмнө анхан шатны боловсрол эзэмшиж чадахгүй байгаа хүүхдүүдийн тоо 100 саяд хүрдэг байсан юм.
Харин сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд сургуулийн тоо хурдацтай нэмэгдэж байна. Улсын сургууль болон дунд, чинээлэг давхаргынханд зориулсан хувийн сургуулиуд ч олноор нээгдэж байгаа аж.
Буурай хөгжилтэй орнуудад багш, сурах бичиг, сургуулийн байр, цахилгаан зэрэг хомсдолтой зүйл байсаар байна. Гэвч сурах эрмэлзэлтэй хүүхдүүд хаана ч хичээлээ хийх боломжтой гэдгийг баталсаар байгаа нь сайшаалтай. Тухайлбал, Филиппиний зарим сурагчид коридорт, Бразилийн хүүхдүүд завин дээр, Пакистаны сурагчид орон нутгийн паркад хичээлээ явуулдаг гэнэ.
Б.Саруул
Ингээд орон орны хүүхдүүд хэрхэн хичээллэдэг талаар сонирхолтой гэрэл зургийг хүргэж байна.

Бразилийн Амазон мөрний дагуу орших Манаус алслагдмал бүсийн хүүхдүүд

Амазон муж дахь индиан овгийн хүүхдүүдэд зориулсан сургууль

Сан-Паулу хотын Ахлах сургуулийн сурагчид

Чилид насанд хүрсэн хүмүүс оройн цагаар хичээлд хамрагдаж, анхан шатны боловсрол эзэмшдэг

Уругвай улсын Минас хотын сурагчид. Нэг багш 4-11 насны 12 сурагчид багшилдаг бөгөөд боловсролын хөтөлбөрт нь үнээ саах, ногоо тарих, хоол хийх хичээл багтсан байдаг гэнэ.

Эквадорын Техникийн коллеж

Колумбын Соача мужи

Панам улсын Панам хот

АНУ-ын Энглвуд дэх бага сургуулийн 3-р ангийн хүүхдүүд

Бостоны Латлн сургуулийн 7-р ангийн сурагчид

Канадын Оттавад суралцдаг 9-р ангийн сурагчид

Өмнөд Африкийн Дурбан хотын 12-р ангийн сурагчид

Өмнөд Африкийн Совето

Бурундигийн нийслэл Бужумбура

Кенийн нийслэл Найроби

Мороккогийн Рабат муж

Тунис, нийслэл Тунис хот

Испани, Бермео

Хойд Ирланд

Их Британи, Лондон

Их Британи, Лондон

Их Британи, Лондон

Гүрж , Тбилис

Украин, Киев

ОХУ, Москва

Газын зурвас

Сири, Мафрах хот

Афганистан, Кабул хот

Афганистан, Жалалабад хот

Пакистан, Исламабад

Пакистан, Исламабад

Энэтхэг, шинэ Дели

Малайз, Куала Лумпур

Филиппин, Манила

Япон, Токио

Турк, Анкара
www.eagle.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.