Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 10 сар 02
Жил бүрийн цагаан сарын өмнө улсын сайн малчин тодруулж, засаг төрөөс шагнаж урамшуулдаг. Мэдээж мал сүргээ хамгийн ихээр өсгөж, үржүүлсэн, ашиг шимийг нь үзэж байгаа малчдыг сайн гэж үзэж, шагнадаг байж таараа.
Гэхдээ сайн малчны шагнал гардуулахад дандаа эрчүүд л ирдэг. Гоё дээлээр гангарсан, жанжин малгай өмссөн, хурдан морины хусуур бүсэндээ хавчуулсан эрчүүд ирээд л, мал маллаж, тоо толгойг нь өсгөж, онд мэнд оруулах гэж он удаан жил зүтгэснээ яриад зогсч байдаг. Мал өссөн бол эрчүүдийн сайн хөдөлмөрлөснийх. Ашиг шим нь дээшилсэн бол бас л эрчүүдийн сайных юм шиг л шагнадаг байлаа. Гэтэл эрчүүдийн цаана хамаг гол ажлыг нугалдаг эмэгтэйчүүд орхигдоод байдаг. Яг л “Элбэг дээл” гэдэг зохиол шиг. Эхнэр нь хамаг ажлыг нь хийгээд, малаа өсгөөд, сааль сүүгээ базаагаад л.

Харин нөхөр нь морь унаж, айл хэсч, аяга тагш юм эргүүлж давхихаас өөр юмгүй. Сайн малчны хурал, зөвлөгөөн болоход нөхөр нь явж, худлаа үнэн юм ярих жишээтэй. Харин энэ байдлыг ойлгосон дарга нар эхнэрийг нь хуралд урьж, нөхрийнхөө том дээлийг өмсөөд явдаг нэг зохиол байдаг даа. Яг л малчдын үнэн байдлыг өгүүлсэн зохиол шүү дээ. Бас “Жаргал даахгүйн зовлон” гэж кино байна. Яг энэ талаар өгүүлсэн зохиол.
“Хэлдэг гурав, хийдэг ганц” гээд зохиолыг бас дурьдахгүй өнгөрч боломгүй юм. Хадам аав, ээж, нөхрийн ам л хөдлөөд, бэр нь ганцаараа зүтгэж, мал хуйгаа өсгөдөг биз дээ. Тэгвэл төр засаг энэ мэт зохиолын жишгээр ажиллаж, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг хэчнээн их болохыг ойлгож, “Сайн малчин” цолоор шагнаж байхаар болжээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.