Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 10 сар 22
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас БГД-ийн 1-р хорооны нутаг Барс захын ойролцоо үйл ажиллагаа явуулдаг ТОСА худалдааны төвд энэ сарын 15-ны өдөр шалгалт хийжээ.
Уг шалгалтаар тус төвд тарваганы мах нууцаар худалдааж байсныг илрүүлсэн юм. Тодруулбал, хууль бусаар худалдаж байсан тарваганы боосон мах нэг, тарваганы хүн мах болон дотор эрхтэн 24 боодол, 12 сав буюу 960 литр нэрмэл архийг хурааж авсан байна.
Тарваганы мах болон дотор эрхтэнг лабораторийн шинжилгээнд оруулахаар ЗӨСҮТ-д хүргүүлжээ. Зөвшөөрөлгүй худалдаа, үйлчилгээ эрхэлж байсан долоон иргэнийг түр саатуулсан аж.
Үүнээс гадна шалгалтаар ТОСА худалдааны төвд ариутгал цэвэрлэгээ хангалтгүй, ажлын байрны хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэглэлгүй зэрэг зөрчил илэрчээ. Тиймээс худалдааны төвийн үйл ажиллагааг зөрчлөө арилгах хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ.
Х.Даваа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.