Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 10 сар 03
УИХ-ын ээлжит чуулганаар Өршөөлийн хуулийг баталсан гэдгийг бүгд мэдэж байгаа. Зарим зүйл заалтад нь Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан гэдгийг ч мэдэхгүй хүн байхгүй байх. Дээрээс нь Өршөөлийн хууль батлагдсанаар улсын хэмжээнд автомашин жолоодох эрхээ хасуулсан 81 мянган жолооч жолооны үнэмлэхээ авах боломж бүрдсэн. Өршөөлийн хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.3-т захиргааны арга хэмжээ тооцуулсан иргэдийг өршөөн хэлтрүүлнэ гэж заасан. Энэ заалтын дагуу машин жолоодох эрхээ “алдчихаад” байсан жолооч нарын автомашин жолоодох эрхийг сэргээж байгаа юм.

Гэхдээ 81 мянган жолоочийн жолоо барих эрхийг сэргээх ажилд нийгэм тэр чигээрээ анхаараад, Захиргааны арга хэмжээнд өөр ямар зүйлс багтсаныг мартчихаад байгаа бололтой.
Мөн холбогдох байгууллагууд нь хүртэл энэ талаар огт ярихгүй, хэвлэлээр мэдээлэхгүй байсаар л. Захиргааны арга хэмжээ гэдэгт зам тээврийн осол гаргасан. Тэр нь шийдэгдээгүй байгаа, торгуульсан арга хэмжээ ч багтаж байгаа гэдгийг сануулах гээд байна. Зам тээврийн хөнгөн осол гаргасан, өөрөөр хэлбэл шүргэлцсэн, “үнсэлцсэн” нөхдүүдийн асуудлыг өөрсдөө учраа ол гээд явуулж байгаа байх. Өөрөөр яаж ч өршөөх юм билээ. Тэгээд ч Өршөөлийн хууль хэрэгжиж эхлэх үед осол гаргасан, тэр нь шийдэгдээгүй байсан жолооч цөөхөн л байж таараа. Харин зөрчил гаргасны улмаас торгуульсан жолоочийн тоо их байгаа нь тодорхой.
Угтаа бол хууль батлагдахаас ч юм уу, эсвэл хэрэгжиж эхлэхээс нь өмнө торгуульсан бүх жолооч нарын торгуулийн арга хэмжээ өршөөгдөх учиртай. Энэ талаар албаны хүмүүс мэр сэр мэдээлэл өгч байгаа. Харамсалтай нь одоо болтол торгуулийг өршөөнө, тэдэн жолоочийн торгууль болох тэчнээн сая, тэрбум төгрөгийг өршөөж байна. Торгуулиа төлөхөд санаа зовоод хэрэггүй гэх мэтээр албан ёсны мэдээлэл өгөөгүй. Уг нь өгөх хэрэгтэй байгаа юм. Гэвч тийм юм алга. Энэ талаар замын цагдаагаас асуухаар Лицензийн төв мэднэ гээд байгаа.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.