Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 10 сар 06
・ 3

Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нар ажилтан эмэгтэйгээ хэрцгийгээр зодож, хүчирхийлсэн аймшигт хэргийг үйлдсэн хэрэгт сэжигтнээр татагдан шалгуулж байгаа билээ.
Гадуур гарч байгаа зарим нэг мэдээллүүд ташаа бөгөөд хэрэг гарах болсон шалтгаан нь тэдний хооронд үүссэн маргааны улмаас хоорондоо зодолджээ. Учир нь, хохирогч эмэгтэй Б нь дээрх хоёр этгээдтэй хоёулантай нь холбоо сүлбээтэй байсан бөгөөд хэрэг гардаг өдөр сэжигтэн хоёр үгсэн тохиролцож, худлаа хэлж хохирогч эмэгтэйг яаралтай нутгийн Ганзориг гэх айлд ирэхийг үүрэгдэж, унаа явуулан авчруулсан байна. Мөн явуулсан машины жолоочид Г.Ариунболд архи захиулж авчруулсан гэнэ. Улмаар мал эмнэлгийн мэргэжилтэн Б-г ирэнгүүт Б.Ханбаатар машиндаа оруулан суулгаж байгаад аягаар архи цутган уулгуулж, согтоогоод аваад явжээ. Тэгээд гэрийн ойролцоох жалганд аваачиж, зүй бусаар хүчирхийлж, зодсон байна.
үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.