Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 10 сар 06
Саяхан танил замын цагдаатайгаа тааралдлаа. Гэр бүл, ажил төрөл гэсэн ахуйн хүрээний яриа маань явсаар ажил хэрэгт шилжив. Замын хөдөлгөөний шинэ хууль, явган зорчигчийн тухай яриа бидний дунд өрнөлөө.
Шинэ хуулиар явган зорчигчийг хэр их торгож байгаа талаар асуухад Танилаасаа салаад ажил руу явах замдаа нээрээ ч замын түгжрэл, хурд хэтрүүлсэн машин, дүрэм зөрчсөн жолооч, согтуу жолооч, замын осол гэх мэт их ажлын хажуугаар ямар завтай цагдаа нь явган зорчигчийг торгох гэж араас нь хөөцөлдөж явах вэ дээ хэмээн өөрийгөө шоолж билээ. Хууль хэрэгжих ёстой юу гэвэл тийм. Харин тэр хуульд заасан заалт болгоныг хэрэгжүүлэх, түүнд тавих хяналтын тогтолцоо энэ мэтээр орхигдож байгааг л танилтайгаа таван хором уулзахдаа ойлголоо.

Сэтгэлийн хөөрлөөр баталчихсан ийм хуулиуд манайд хэтэрхий олон болсоны тод жишээ л Замын хөдөлгөөний хууль болж байгаа бололтой. Замын цагдаа нарын орон тоо шинэ тутам нэмэгдэж байгаа уулзварууд, өдөр бүр гарч буй хэрэг зөрчил, осолд хүрэлцдэггүй гэдэг. Тэгэхээр зам хөндлөн гүйгээд гарчихсан хүний араас шүгэлдэж, торгохоор хөөцөлдөж явах цагдаа байхгүй нь хэнд ч ойлгомжтой юм байна. Чи өнөөдөр тэдэн явган зорчигчийг торгох ёстой гэж үүрэг өгөхгүй, мөн явган зорчигчийг торгож байна уу гэж хянахгүй учраас цагдаа нар ослын дуудлага, ганц нэг дүрмийн зөрчлөө л анаж зогсохоос өөр яалтай.
Шинэ хуулийн сургаар жолооч нар бүгд л бүсээ бүсэлж, дүрмээ биелүүлж байлаа.
Бүх хүмүүс хуулийн талаар жиргэж, бичээд л. Одоо ч гэсэн хуулийг тэгтлээ үл тоомсорлосон зүйл жолооч нарт байхгүй. Хууль батлагдсаны ганц дэвшил нь жолооч нар цагдаа харахаар бүсээ зүүдэг нь хэвшмэл болсон. Харин хуулийн сургаар хүмүүжээгүй хүмүүс бол явган зорчигч нар. Хаа дуртай газраараа л тэд зам хөндлөн гүйсэн хэвээрээ. Ажлынх нь урд явган зорчигчийн гарц байхгүй бол цагдаа нарын нүд хариулж байгаад сэмхэн л гүйчихдэг байдал давтагдсаар. Камераар нэг бүрчлэн харж, нүүр царайгаар нь хайж олоод торгуулийн хуудас хүргүүлэх орчин үеийн хяналтын систем байхгүйгээс хойш хууль гууль болсон хэвээрээ л байх бололтой. Баталж гаргаж байхдаа ярьж байсан шиг хууль гарснаар хэрэг зөрчил буурсан гэдэгт итгэхгүй нь.
Хариуцлага, хяналтгүй хуулийн дараагийн сонгодог жишээ бол Тамхины хяналтын тухай хууль. Анх батлагдахдаа ёстой л тамхи татсан хүн нүдний гэм болж, тамхи зардаг дэлгүүрүүд цөөрч, импортын тамхи оруулж ирдэг компаниуд ар араасаа дампуурна гэж итгүүлсэн. Ийм сурталчилгааг ч хуулийн төсөл боловсруулсан гишүүд хангалттай хийсэн юм. Сургууль, цэцэрлэгийн орчимд тамхи татахгүй гэх мэтээр сурталчилсан.
Тамхи татах цэггүй бол болохгүй нь хэмээж төсвийн мөнгөөр баахан байр барьсан. Гэвч энэ хуулийн хэрэгжилтэд хэн ч хяналт тавихгүй байгаа юм. ТҮЦ-үүд аанай л тамхиа зарсаар байна. Ширхгийн тамхиар бизнес хийдэг өвөө, эмээ нар өөр өөрийн гэсэн нууц дохио хэллэгээр хууль батлагдсаны дараахан зарж байсан бол одоо бүр улаан цагаандаа гараад худалдаж эхэлчихсэн нь нууц биш. Сургууль, цэцэрлэгийн ойр орчмын дэлгүүр болгонд худалдагч нар нь халаасандаа тамхиа төрөл төрлөөр нь хийчихээд худалдаж байгаа. Хааяа хэв журмын цагдаа нар дарамтлахаас бусдаар бол хуулийг яг амьдрал дээр хэрэгжүүлэхэд хяналт тавьж байгаа хүн одоогоор алга байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.