Ламаа харааж, намаа шүтэж байснаа больж, одоо намаа харааж, ламаа шүтэх болов

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 07 ・ 1

 

Хүний нас бол тоо юм гэсэн нэг байдаг. Үүнийг би өнгөрсөн гуравдугаар сард гарсан намуудын рейтингийн судалгааг хараад хэлж байгаа юм. Хэдийгээр судалгаа тоо боловч, бас харгалзаж үзэх юм бий. Ингэхэд судлаачид Улаанбаатарын 1000 иргэнээс ямар намд итгэдэг вэ гэж асуусан байдаг. Нөгөөдүүлээс нь бие даагчдад 210, МАН-д 180, АН-д 160, “Шударга ёс” эвсэлд 90, ИЗНН-д 10 хүн итгэдэг гэсэн бол аль нь ч хэрэггүй гэсэн хүний тоо 350 байв.

 

Ингэхэд манайд улс төрийн 20 гаруй нам бүртгэлтэй байдгаас амь тээж яваа нь дээр өгүүлсэн энэ хэд. Мөн сонгуулийн өмнө амь ордог хэсэг нам бий. Бусад намууддаа шавар хаана шүү гэж шантаажилж байгаад хэдэн төгрөг тоншдог юм, хөөрхий. Бүр нүд анисан гэмээр нам ч бий. Дарга нь баахан мөнгийг нь аваад гадаадад оргоод гарчихсан нам ч бий. Бас хэнтэй л бол хэнтэй өвөр түрийдээ орж явдаг ИЗН байнаИЗ-БНН, ИЗНН, Хэдэн ч удаа нэрээ солив бүү мэд. Ерөнхийдөө олон эрийн өвөр дамжсан энгэр задгай эм шиг харагддаг. Тиймээс л овоо нэр төртэй байсан энэ нам уг судалгаагаар 10-хан хүний санал авчээ.

 

Ер нь манайд янз бүрийн нэртэй намууд бий л дээ. Үүнийг ч байх ёстой үзэгдэл гэж үздэг. Тэртэй тэргүй ардчилсан замыг сонгосон улсууд ёстой лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү ямар хамаа байна. Манайхны дууриах дуртай Америкт л гэхэд Америкийн нацист нам, Америкийн ардын нам, Коммунист нам, Социалист намДалайн дээрэмчдийн нам, Цай уугчдын нам гээд 30 гаруй нам байдаг бололтойюм билээ. Түүнээс гадна муж болгон нь өөрийн гэсэн намтай гэж байгаа. Манайхаар бол аймаг болгон гэсэн үг шүү дээ. Тиймээс ирээдүйд Төв аймгийн Шанага нам, Булганы Будаа нам гэх зэрэг нам үүсэхийг хэн байг гэхэв. Хаа сайгүй л америкжиж байгаа юм чинь.

 

Гэхдээ Америкт Ардчилсан нам, Бүгд найрамдах нам, Ногоон нам, Либертари нам, Үндсэн хуулийн нам тав л улстөрийн хөлгөн дээр тоглож, тэдгээрээс АН, БНН хоёр өнгөрсөн хугацаанд ээлжлэн төр барьж иржээ. Мөн Ардчилсан нам нь дангаараа дундаа ямар ч завсар оруулалгүйгээр 1932-1952 оны хооронд 20 жил төр барьсан нь өнөөгийн Америкт хөгжил дэвшил авчирсан гэдгийг мартаж болохгүй.

 

Манайд ч гэсэн МАН, АН, МАХН, МҮАН, ИЗНН гэсэн таван нам сонгууль хэмээх наадмын зүлэг ногоон дэвжээн дээр уралдаж байгаа бөгөөд “морьд будилуулдаг” хэд хэдэн жижиг нам бий. За тэгээд ний нуугүй хэлэхэд нэг их будилуулаад сүйд болдоггүй юм. Уралдаад сурчихсан хөгшин морь шиг хурдаа үзээд сэтгэл нь ханачихдаг бололтой харагддаг. Харин жинхэнэ “ морь будилуулдаг” нөхдүүд бол бие даагчид. Дээрхи судалгааны явцад ч хамгийн мундаг улстөрчөөр бие даагч тодорсон байна билээ. Энэ нь бидний улстөрийг ойлгодоггүй, хэн сайн хэрүүл хийж байна түүнийг жинхэнэ улстөрч хэмээн зөвхөн нэг өнцгөөс нь ойлгодогтой холбоотой.

 

Эхнээсээ л сонгуулийн үеэр сонгогч олноо хоол өгвөл үйлдэл хийдэг циркийн амьтад шиг болгосны гай. Бас лай.

 

Түүнээс биш сайн ч, муу ч нам гэдэг чинь сонгуульд өөрийн гэсэн хөгжлийн бодлогоо хөтөлбөр болгоод түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө явдаг, дараагийн сонгуулиар ард түмэн нь нөгөө амалсан зүйлийг нь нэхдэг, амлагчид ч тэдэндээ тайлагнадаг эд л дээ. Тэгээд сонгогчдоосоо дүн авч, цаашдаа яах вэ, ийх вэ дээрээ л тулдаг байхгүй юу. Манайд харин жаахан эсрэгээрээ. Хэн сайн хэрүүл хийснээр нь дүгнэнэ. Хэн сайн эсэргүүцсэнийг нь дэмжинэ. Буруу байсан ч хамаагүй. Угаасаа нүүдэлчин, дээр нь дайнч цус бидний судсаар булгилж байдаг болохоор хэрүүл зодоонд оролцох, хөндлөнгөөс нь харж таашаал авах зэрэг зуршил бараг хүн болгонд байдаг.

 

Дахиад л дээрхи судалгаан дээрээ түшиглэн хэдэн үг хэлье. Улаанбаатарын 1000 хүн, хөдөөгийн 1000 малчин хоёр тэмээ ямаа, тэнгэр газар шиг өөр гэдгийг бас бодолцох хэрэгтэй. Хотынхны таашаадаг нөхрийг хөдөөнийхөн үзэхгүй. Тэд Л.Гүндалай маягийн эрүүл, өвчтэй нь мэдэгдэхгүй хүнийг маш их дэмждэг. Ер нь гишүүн асан Л.Гүндалай зүгээр ч нэг Эрдэнэтийг сонгоод, хэрүүл хийгээд давхиад байгаа юм биш. Хэдийгээр Эрдэнэтийнхэн сэтгэлгээний хувьд ийм хэмжээнд очсон гэж бодохгүй байгаа ч Л.Гүндалай судалгаа хийхгүйгээр Хөвсгөлөө орхиод тэнд очно гэж байхгүй. Эсвэл АН-даа шавар хааж шантаажлаад, жаал жуул юм цохьё гэж бодсон байхыг үгүйсгэх юм алга. Гэхдээ л намуудаас бие даагч нь арай дээр юм гэсэн нэг яриа хөдөө хотгүй яваад байгааг огтхон мартаж болохгүй. Л.Гүндалай бие даагаад л дэвших болов уу. Яагаад гэхээр “Ард түмнээ хайрлая” гэсэн намын нэрээр тэр санал авах уу? Намуудын нэр навс унасан үед шүү.

 

Ер нь энэ бүхэн бидний сонгуулийн боловсрол гэгч юмтай холбоотой . Эхнээсээ л сонгуулийн үеэр сонгогч олноо хоол өгвөл үйлдэл хийдэг циркийн амьтад шиг болгосны гай. Бас лай.

 

Намуудыг ингэхэд удирдлага нь ийм нэр хүндгүй болгож байна. Мөн сонгоод УИХ-ын зүг илгээсэн хүмүүс нь. Нэг ийм үлгэр байдаг шүү дээ. Яагаав, нэг унага хээрээс шуудайтай юм олдог биз дээ. Ахыгаа гаргаад өгөөч гээд уйлан дуугараад байхаар нь уутны амыг тайлтал чоно гарч ирээд чамайг иднэ гээд дайраад байдаггүй юу. Зайлуул энэ үеэр зальт шар үнэг ирж авардаг шүү дээ. Өнөөгийн УИХ-д гарсан хүмүүсийн ихэнх нь уутанд байсан энэхүү чоно шиг загнадаг. Эргээд манийгаа иднэ л гэж дайрна. Иддэг ч.

 

Өнөөдөр намуудын ирээдүй бүрхэг байгаа нь үнэн. МАН л гэхэд худлаа л өөрсдийгөө тайвшруулж байгаа болохоос толгой дээгүүр нь дүүрэн бараан үүл хуралдаастай. Намаа задалсан Н.Энхбаяр гэж бас нэг “уутнаас нь гаргасан” чоно тэднийг яавал тасар татан химлэх вэ гээд араа шүдээ хурцлаад л. Түүнээс гадна ер нь манлайлагчгүй болж байгаа нам. С.Баяр нь гайгүй нэр төртэй байснаа байшин савны хэл аманд өртөөд даший шог. Өөрөө ч залуустаа байр сууриа тавьж өгье гээд байгаа нь үнэхээр тийм санаатай бус харин идэж цадаад амрахаар хэвтэж байгаа хүн шиг харагддаг.

 

Хүн зоддог У.Хүрэлсүх нь хөгжим тоглоод даший шог.

 

М.Энхболдын нь ард Бадамжунай гэж айхтар “хор найруулагч” харагдаад байдгийн зэрэгцээ угаасаа уян зөөлөн төрхтэй, бас зантай түүнийг лидер гэж олон нийт хардаггүй. Бараг л мафийн толгойлогч маягийн юм ярихаас бус МАН-ын дарга энэ тэр гэдэггүйг нуугаад яахав. Хотынхон л гэхэд газрын наймаачингаар цоллоод байдаг биз дээ. Хүн зоддог У.Хүрэлсүх нь хөгжим тоглоод даший шог. Тэрбээр энэ цаг үед намаа бодох бус харин ч нам дотроо Зүүний хүчний холбоо гэх нэгэн фракцийг үүсгэчихээд нөгөөдүүлээ сонгуулийн өмнө яах ч аргагүй байдалд оруулан атгажээ. Нөгөө талаас эд нарынхаа, МАН-ын архагуудынхаа халааг нь авч байгаа залуус гэхээр хутга шөвөг, хэрүүл зодооны бай болсон гишүүн, үглээ шаазгай шиг үргэлж л хэрүүл хийж явах Л.Бямбацогт, дөрвөн жилийн хугацаанд УИХ-д суухдаа хэлд ч ороогүй, хөлд ч ороогүй О.Содбилэг гээд яруу найрагч, бөх, зодоончид байдаг.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Choboo!!!! / 2015 10 сар 07/

    Enees hamgiin gaihamsig ni Enhbayariin nam yum sib dee!!!!bysad ni bylslidana?Haraarai.............

    Хариулах