Т.Цогт, Г.Маралмаа нарт 24 жилийн ял оноожээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 08 ・ 2

 Дөрвөн настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байгаа Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна. Тэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1191.2.1291.2.15100.1-д зааснаар буруутгагдан яллагдагчаар татагдаад байгаа.

Шүүх хурлын эхэнд Г.Маралмаа биеийн байдал тааруу байгаа тул хойшлуулах хүсэлт тавьсан бөгөөд шүүх хүсэлтийг хангаагүй. Харин шүүх хурлын явцад Г.Маралмаа ухаан алдаж унасан бөгөөд үүний улмаас шүүх хурал цаг гаран завсарлаад эргэн орсон.

Шүүх хурал дөнгөж сая шийдвэрээ гаргаж Т.Цогтод 24 жил, Г.Маралмаад 24 жилийн ял оноолоо. Тодруулбал, Т.Цогтод оноосон 24 жилийн 5 жилийг ялыг гянданд, үлдсэн 19 жилийг хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргалаа. Талийгаач охины хойд ээж Г.Маралмаагийн 24 жилийн чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Хилэн / 2015 10 сар 09/

    Монгол цаазын ялыг байлгаж баймаар юм аа. Иймэрхүү новшнуудыг ард иргэдийн мөнгөөр 20 хэдэн жил тэжээж байхаар шууд яргалж өвчин шаналалыг мэдрүүлээд алж байвал таарна. Хайран улсын мөнгийг дэмий шааруудыг тэжээхэд зориулаад ...

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 08/

    Ялын тогтоол сэтгэлд хэцүү харамсалтай санагдавч талийгаач охины дүр төрх нүдэнд үзэгдээд бухимдаад байна. Зөв шударга шийдвэрлэжээ.

    Хариулах