Найзынхаа төрсөн өдөрт уригдсан 10 настай охин 11 давхраас унаж амиа алджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 08

-Тэд найзыгаа цонхоор унасныг мэдээгүй байжээ-

 

Найзынхаа төрсөн өдөрт уригдсан охин, гэрт нь тоглож байгаад өрөөнийх нь цонхоор унаж харамсалтайгаар амиа алдсан хэрэг өнгөрсөн баасан гарагт гарчээ. Бид талийгаач охины ааваас зөвшөөрөл авсны үндсэн дээр, эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс эл хэргийн талаар нийтэлж байна.

 

Талийгаач С охин 10 настай, Плеханов сургуулийн зургадугаар ангид сурдаг байжээ.

Энэ сарын 2-н буюу өнгөрсөн баасан гарагт тэдний ангийн Н охины төрсөн өдөр тохиож, хичээлийнхээ дараа ангийнхаа зургаан охиныг Баянзүрх дүүрэг, Замын цагдаагийн зүүн талд байрлах “Kingdom” хотхоныхоо гэрт урьсан байна.

 

 

Ингээд тэд 13:20 цагийн үед Н охины гэрт иржээ. Талийгаач охин С хамгийн сүүлд 13:34 цагт аав руугаа “Бид найзынхаа гэрт ирчихлээ, санаа зоволтгүй шүү аав аа” гэсэн мессэжийг илгээжээ.

Ингээд найзуудтайгаа тоглож байсан С охин 16:00 цагийн үед Н охины өрөөнийх нь цонхоор унаж харамсалтайгаар амиа алдсан байна.

 

 

Тухайн үед төрсөн өдрийн эзэн болох Н охины гэрт том хүн байгаагүй, ээж нь төрсөн өдрийнх нь хоол унд, амттанг бэлдэж өгчихөөд ажил руугаа явсан гэдэг. Мөн гадаа халуун байснаас өрөөнийхөө цонхыг онгойлгосон байжээ.

Талийгаач С охиныг цонхоор унасан гэдгийг тухайн үед хамт тоглож байсан охид нь мэдээгүй, нэлээд хожуу мэдсэн хэмээж буй. Тэд “Бид нуугдаж тоглож байгаад дараа нь нүдээ боож тоглосон. Нэлээд удаан тоглож байгаад юм ярихаар суухад С байхгүй байсан. Бид өрөөгөөр хайсан ч олоогүй. Ингээд онгорхой байгаа цонхоор доош хартал С газар хэвтэж байсан” гэх утгатай зүйлийг ярьж байгаа аж.

 

Эл хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд хамт байсан охидоос нь эцэг, эхийг нь байлцуулан нэг бүрчлэн мэдүүлэг авч эхэлжээ.

Манай сурвалжлах групп өнгөрсөн мягмар гарагт “Kingdom” хотхонд очиход осол болсон хэсэгт цагдаа нар тууз татсан байв.

 

 

Зүүн тийш харсан орцтой 13 давхар бүхий тус байрны 11 дүгээр давхарт төрсөн өдрийн эзэн болох Н охиных байдаг юм байна. Тэдний гэр нэлээд олон өрөөтэй бөгөөд тухайн үед Н-ын өрөөнийх нь цонх онгорхой байж таарч. Тэр цонх нь нэлээд том буюу бараг шалнаасаа эхэлж үргэлжилдэг аж. Баруун тийш харсан уг цонхоор бяцхан охин унаж амиа алджээ.

 

Охин 11 дүгээр давхрын энэ цонхноос унажээ

 


 

-Осол болоход гэрт нь том хүн байхгүй байжээ-

 

Тус байрны оршин суугчид эл хэргийн талаар толгой сэгсрэн ярьцгааж байв. 50 орчим насны эмэгтэй “Тэр өдөр би гэртээ байсан. Гэтэл гэнэт хүмүүс шуугилдаад явчихсан. Тэгэхээр нь цонхоор хартал цагдаа нар ирчихсэн, нэг хүнийг бүтээчихсэн байсан. Тухайн үед хүн амиа хорлож гэж бодсон чинь сүүлд сонсоход найзынхаа гэрт төрсөн өдрийг нь тэмдэглэж байсан охин онгорхой цонхоор нь унасан гэж байна. Хөөрхий тэр охин.../хэсэг чимээгүй болов/. Төрсөн өдөр гэдэг зүйлийг ингэж хэт хавтгайруулж тэмдэглэхийг би дэмждэггүй. Насанд хүрээгүй хүүхдүүдийг ямар ч хараа хяналтгүй үлдээснээс ийм золгүй хэрэг гарч байгааюм. Энэ байрны зарим цонхнууд нь их том онгойдог. Одоо цонхондоо бушуухан хаалт хийлгэхгүй бол аюултай юм байна” гэв.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх