Шинэчлэлийн балгаар Иргэд & Ажилчид хохирч байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 08

 

Нийслэлийнхэн унтаж босоод явгарав. Энэ сарын 07-08-нд шилжих шөнө нийтийн тээврээр зорчигчид өглөө босоод ирэнгүүт унаагүй болно гэдгээ бодох нь бүү хэл зүүдлээ ч үгүй юм.

Гадаа цас орж хоносон болохоор өглөө эртлэн босч ажилдаа явах гээд гартал автобуснууд нь дундын буудал дээрээ зогсохгүй пиг дүүрэн хүнтэй давхилдана. Иргэд "үгүй энэ чинь одоо ямар сонин юм бэ, чихэж суулгаад хэдэн хүн авдаг юм" ямар хаашаа жолооч нар вэ гэлцэн өөр хоорондоо шивэр авир хийлцэнэ. Гэвч цаг хэртэй хүлээсэн ч дээрх үзэгдэл давтагдсаар сүүлдээ нийлж такси барих гэсэн ч олдохгүй болох нь тэр.

Гэтэл манай нийтийн тээврийнхэн цаг агаарын байдлыг ашиглан ажил хаялт зарласан байж. Учрыг үл мэдэх хүмүүс ажилдаа олон цагаар хоцорч хөөрхий муу авдаг хэдээсээ хасуулаад буй. Гэвч өнөөдөр ажил хаялт нь үргэлжилж байна.

Өчигдөр Нийтийн тээврийн газрын удирдлагууд автобусны компанийнхантай уулзсан боловч нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй. Тиймээс НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцүүлэхээ болсон юм. Нийслэлийн нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийж байгаа бөгөөд уг ажлыг хариуцсан “Улаанбаатар смарт карт” компанийнхан хувийн хэвшлийнхний орлогыг хурааж авчихаад, буцааж өгөхдөө нийт орлогоос нь 50-60 хувиар дутаасан талаар хувийн компанийн эзэд онцлов.

Шинэчлэл нэрийн дор эхлүүлсэн ажил өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Тухайлбал, смарт картаас эхлээд автобусны маршрутад өөрчлөлт оруулсан нь иргэдэд таалагдахгүй дээрээс нь санхүүд нь асуудал нэмсэнд ихээхэн бухимдалтай байгаа гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа билээ.

Тэнүүн-дэлгэр компанийн захирал С.Энхболд "Зардлаараа санхүүжилнэ. Та нар ажиллаад байгаа гэсээр хоёр сар цалин, хүн амын орлогын татвар, банкны өр, түлшний өр гээд хамаг зүйл өр болон нэмэгдсэн. Өмнө нь сардаа дундажаар 11.1 тэрбум төгрөг зарцуулдаг байсан. Гэтэл бүхэл бүтэн хоёр өнгөрөхөд 8 тэрбумыг хуваарилалаа.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх