Бизнес
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 10 сар 08
・ 1
Япон улсад зорчих гэж байгаа иргэдэд дуулгах нэгэн сайхан мэдээ байна. Япон улсад төдийгүй Олон улсад өргөнөөр хэрэглэгддэг JCB брэнд картыг Монголд анх удаа Төрийн банк гаргаж байгаа бөгөөд ингэснээр Монгол, Япон хоёр улсын хооронд зорчиж буй бизнес эрхлэгчид, аялагчид болон Япон улсад сурч, ажиллаж, амьдарч буй оюутан залуус маань тус картаар өөрийн санхүүгийн хэрэгцээгээ хялбар шийдэх боломжтой болж байгаа юм.
Төрийн банк нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Монголбанкаар дамжуулан Олон улсын JCB картыг төлбөрт хүлээн авах гэрээ байгуулснаар тус картыг өөрийн 540 салбар нэгж, 275 АТМ, 1900 гаруй Картаар үйлчлэгч байгууллагаар хүлээн авч эхлэсэн байдаг.
Тэгвэл үүний дараа 2014 оны 10-р сарын 13-нд Төрийн банк, JCB International байгууллагын хооронд JCB брэнд картыг Монголд гаргах хамтын ажиллагааны гэрээг байгуулж, энэхүү карт гаргах бэлтгэл ажил амжилттай үргэлжилснээр 2015 оны 10-р сарын 06-ны өдрийн морин цагт JCB брэнд картыг Монголын зах зээлд нэвтрүүлэх албан ёсны нээлийн ажиллагаа Төрийн банкны Төв байран дээр зохион байгуулагдсан юм.
Энэхүү арга хэмжээнд Төрийн банкны Гүйцэтгэх захирал Д.Батсайхан, Орлогч захирал Т.Дорждэрэм, Орлогч захирал Б.Онон болон JCB International байгууллагын Тэргүүн дэд ерөнхийлөгч Койжера Вада, Дэд ерөнхийлөгч Кимихиза Имада нар оролцлоо.
Хамгийн орчин үеийн технологи, найдвартай ажиллагаа, өндөр нууцлал бүхий EMV чиптэй JCB картыг дэлхийн 190 орчим улс оронд, 29 сая картаар үйлчлэгч байгууллагууд төлбөрт хүлээн авч, үйлчилгээ үзүүлдэг бөгөөд бид бүхэн 19 орны 89 сая гаруй хүн эзэмшдэг энэхүү JCB брэнд картын сүлжээнд нэгдснээр Олон улсад төлбөр тооцоонд ашиглахаас гадна, дотооддоо ч ашиглах бүрэн боломжтой юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.