Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 10 сар 09
・ 3
Амьдрал гэдэг хэврэг болж дээ. Залуу гэр бүлийн түр зуурын уурын бухимдал, ухаангүй үйлдлээс болж хүүхэд л хохирч байна. Дөрвөн настай охиноо онц хэрцгийгээр зодож, хөнөөсөн хэрэгт буруутгагдан шалгагдсан Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хурал өнгөрсөн сарын 24-нөөс хуралдаж шүүгдэгч Г.Маралмаагийн биеийн байдал муудсанаас хэд хэдэн удаа хойшилсны эцэст энэ сарын 7-ны өдөр ялын тогтоолыг уншсан юм. Тогтоолоор залуу гэр бүл 24 жилийн ял авч өргөст торонд суулаа.
Хэрэв Т.Цогт төрсөн үрээ эцгийн ухаанаар энхрийлэн хайрлаж, Г.Маралмаа дагуулж ирсэн охин үрийг нь эхийн нарийн нандин хатан ухаанаар өсгөсөн бол ийм аймшигт хэрэг гарч, залуу гэр бүл салж сарнихгүй л байсан сан. Хар бараан сүүдрээр амьдралаа булуулсан энэ гэр бүлийн ухамсрын доройтол залуу гэр бүлд томоос том сургамж болох шиг.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.