Амьдад минь хүчинтэй гэрээслэл

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 09

Таван хэмжээст ертөнц

-Юунд итгэж “үнэнч царайлж”, юунд ингэж их зантай байдаг байна аа? Өтлөхгүй юм шиг сэхүүн, хууртахгүй юм шиг үнэнч амьдрах хэрэг юун? Тэглээ гээд хажуудах чинь ойлгох уу?

- Насаараа нэг хүнийг алдаа бүхэнтэй нь хүлээн зөвшөөрч, болсон болоогүй хамт амьдрахыг гэрлэлт гэх үү?

- Мөнх залуугаараа байх биш. Заавал нэг хүнийг харж, эрх чөлөөгүй амьдрах учиртай гэж үү?

Гоо сайхны төлөөх чимээгүй тулаанд бараг хүн бүхэн өөрөө өөртэйгөө дайтаж “нүнжиг заадаг” болсон өнөөгийн нийгэмд муухай хүн байлаа юу? Муухай хүн ингэж ховордсон “гоёдуу хорвоод” нэг иймэрхүү үг сонсож, эсвэл сонсгож байсан хүн байхгүй гэвэл бас арай л “арай” юм даа. Өөрөөсөө ч болов асууж суусан “нууцлаг” агшин хэн хүнд тохиосон л байж таараа. Эсвэл магадгүй хэзээ нэгэн цагт сэтгэлийн чинь үүдийг ийм асуултууд тогшиж бас мэдэх...

“Амар тайван амьдралыг минь юу л гэх гээд өдөөд байна” гэж үү? Уучлаарай л даа. Тоглож байхад, яасан амархан уурлаж байх юм? “Тэгэлгүй яадаг юм би ханьтай хүн” гэж үү? Тиймдээ бид “ханьтай” юм чинь ийм үгэнд уурлах нь арга байж уу...

“Аав ээж нь дийлэхээ больсон айлын хүүхдийг үрчилж авахыг гэрлэлт гэнэ”

“Бал сарын даллага” авсан намрын өдрүүдэд хаа сайгүй хуримын цуваа таарч, залуу хосуудын жаргалтай царай энд тэндгүй гэрэлтэж байхад цахим ертөнцийн хаана нь ч билээ дээ нэг ийм дэмий шахуу үг тэнэж явах юм. Тэгэхдээ болоогүй ээ бас, өчнөөн лайк авчихсан энэ тэр. Инээдтэй ч юм шиг. Эмгэнэлтэй ч юм шиг. Яасан гэнэ ээ. Үрчилж аваад байхдаа яахав дээ. Шар хөдлөв байна. Ийм дээрээ тулвал ч харин түрүүнээс хойш унтууг чинь хөдөлгөөд байгаа “дэггүй” хэдэн асуултынхаа төлөө хүлцэл өччихөөд, хариуг нь өөрөөсөө хайгаад үзье байз.

Өргөмөл биш...

Аав ээж нь дийлэхгүй аргаа барсан айлын хүүхдийг үрчилж авахыг гэрлэлт гэж дэмжээд лайкдаад байгаа хүмүүст гэрлэлтийн талаар оновчтой тодорхойлолт олчих санаатай хайтал википедиа нэвтэрхий толинд: “Гэрлэлт гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хүн хоорондын харилцаагаа илүү гүнзгий, дотно хэмжээнд байлгах зорилгоор цаашид хамт амьдрахаар тохиролцсон шийдвэр гаргаснаа бусдад илэрхийлж буй гадаад хэлбэр. Монгол хэлний "гэрлэлт" хэмээх үг нь "гэрээ" гэсэн үгнээс гаралтай бөгөөд 2 хүний хоорондын гэрээ юм. Гэрлэлтийн эсрэг үг нь салалт. Ийм учраас гэрлэлтийг мөн нийлэлт гэж ойлгож болох юм...” гэжээ.

Өө хөөрхий ердөө энэ үү. Юу гэчив ээ? “Бид хоёр хамт амьдрах гэж байгаа шүү” гэдгээ л зарлаж байгаа гадаад хэлбэр төдий гэж үү? Тэгээд юу гэнэ үү, бас? Гэрээ гэв үү. Гэрээний нөхцлүүд нь юу байж таарах уу? Мөнгөнд дуртай нь мөнгөн гэрээ, мөнгөгүй болчихоор нь яах нь байх нь уу? Сайханд нь болоод гэрлэсэн бол гоо сайхныг нь батлан даах гэрээ. Хөгшрөөд ирэхээр яах юм болж байна? Нэхэмжлэлийг нь барагдуулах нас хүрэхгүй. Сэтгэлд нь болоод суусан бол сэтгэлийн гэрээ зөрчигдвөл сэтгэлийн өрийг цайруулах амаргүй. Ингээд бодоод байхаар гэрээ л юм чинь хоёр тал гэрээний нөхцлийг харилцан дагах үүрэгтэй. Гэрээ л юм чинь дагахгүй бол яах нь уу? Гэрээгээ цуцлах нь байна. Өө, тийм бас юу гэлээ. Нийлэлт. Я. Цэвлийн толинд энэ үг нь “нэг дороо давхцах, өөр хоорондын нийлсэн хэсэг, цуваа тоонууд нэг цэгт нийлэх” гэсэн утгатай аж.

Гэрлэлтийн энэ тодорхойлолтоос яаж хичээгээд ч жаргал зовлонгоо хуваалцах, харилцан бие биедээ буулт хийх, нэг нь нөгөөгийнхөө гүйцээлт болох, үр хүүхдийнхээ төлөө сэтгэлээ нэгтгэж, өнөр өтгөн жаргах, бие биеэ хайрлах гэсэн залуу гэр бүлд авууштай утга олсонгүй. Харин ч “болохгүй бол тэгээд салахгүй юу доо” гэсэн битүү утга агуулах шиг. Ийм байхад гэр бүл салалт ихсэхгүй гээд ч яах билээ...

Үрчилсэн, үрчлүүлсэн алин болохоо мэдэх гэж жаахан шаралхсан минь харин ханьтай байхын утга учрыг дахин нэг ухааруулах шиг.

Инээмсэглэх минь даашинзнаас минь илүү зохьдог, гомдох минь үнсүүлэхийн төдийд арилдаг талын салхи шиг омголон, аавын л хайртай охин. Сул асгарсан үсээ туузнаас илүүгээр гоёж амжаагүй юм байж, нэг тийм ихэмсэгдүү. Шооч инээдээ барьж дийлдэггүй галзуу юм байж, нэг тийм нэрэлхүүдүү. Гэр, сургууль, номын сан гэдэг цөөхөн маршруттай 4 жилийн аялалдаа огтхон ч цуцаагүй, гэнэн томоогүй насаа цагаас нь эрт гээгээгүй ээжийн даруухан охин. Элэг бүтэн амьдралдаа ташуурч дураараа өсөөгүй ч, ижий аавдаа л туниж танхил өссөн. Хацартаа эрхийн хонхортой, харцандаа жаргалын очтой тэр нэгэн бүрэг охин.

Үргэлжлэлийг эндээс уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх