Орос, Монголын дрифтчид тулалдана

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 09

Энэ зуны турш ОХУ, Казакстан улсын нийт 18 хотод зохион байгуулагдсан дрифтийн “D.vision Continental League” тэмцээний 2015 оны хаалтын тэмцээн D.vision Монголия нэрээр аравдугаар сарын 11-ны өдөр болохоор товоо зарласан.

Олон улсын дрифтийн анхны тэмцээн Скай Резорт цаанын баазын төв талбайд болно. Монголын шилдэг дрифтчидтэй тулалдахаар Оросын тамирчид ирж яваа билээ.

 

ОХУ-ын Топ-5 тамирчны нэг Сибирийн бүсийн олон удаагийн аварга, дрифтийн спорт сонирхогч Монгол залуучуудын дунд хэдийнэ танил болсон ОХУ-ын Эрхүү хотын тамирчин Максим Гроссманн ирж байгаа юм.

 

 

Тэмцээний техникийн зөвлөгөөний хурал маргааш 10 цагт Скай Резорт болох юм.

 

Дашрамд дуулгахад, таx -15000 төгрөг харин машин 25000 төгрөгөөр илүү дэлгэрэнгүй мэдээлллийг 90100014 лавлаарай.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх