Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 10 сар 12

Өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн цагдаагийн газрынхан найр наадам зохион байгуулж, Горхи мэлхий хадны амралтын газарт очжээ. Тухайн үед цагдаа нар архидан согтуурч, хоорондоо маргалдан ахлагч Н.Өлзийбуян хошууч Хашболор хоёр бие биендээ хатуу үг шидэж, эцэст нь зодолдон нэг нь нэгнийгээ алсан харамсалтай хэрэг гарлаа. Ард иргэдийн амгалан тайван амьдралын баталгаа болсон Монголын цагдаа бие биенийхээ амийг хөнөөж, нэг нь шоронд, нөгөөх нь шороонд орсон энэ хэрэг хууль дүрмийг мөрдүүлэх учиртай Монголын цагдаагийн байгууллагын сахилга хариуцлага хэр байгааг гэрчилж өгөв.
Шинэчлэлийн Засгийн газар гэж өөрсдийгөө нэрлэсэн Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдонгуутаа Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржавыг албан тушаалаас нь чөлөөлж Р.Чингисийг томилсон. Ч.Сайханбилэгийг яг ийм томилгоо хийнэ гэдгийг цагдаагийнхан төдийгүй хэвлэлийнхэн ч урьдчилан таамаглаж, бичиж байсан. Учир нь Р.Чингэс, Ч.Сайханбилэг нар АНУ-д хамт амьдарч байсан найзууд. Тиймээс тэрээр хамгийн түрүүнд өөрийнхөө хүнийг цагдаад авчирч тавьсан нь энэ. Р.Чингэсийн талаар сонин хэвлэлд “Ц.Мөнх-Оргилын хуурай дүү, түүгээрээ МСS-тэй холбоотой, “Ажнай” Бат-Эрдэнийн хүргэн, Монголын нэр нөлөөтэй бизнесийн олон ч хүнийг түүнтэй холбоотой” гэсэн мэдээлэл гарч байсан байх юм.
Гэвч сахил хүртээд шал дордов гэгчийн үлгэрээр шинэ даргатай болоод Монголын цагдаа шинэчлэгдэж, өөрчлөгдсөн зүйлсээр тун маруухан байна.Р.Чингэс Цагдаагийн Ерөнхий газрын дарга болсноос хойш баахан хурандаа нарыг халж сольж, өөрт таалагдаагүй зарим аймгийн цагдаагийн дарга нарыг шалгалт нэрээр ажлаас нь халж, гэмт хэргийн араас бус татварын байцаагчийн үүрэгтэйгээр ажиллах болсон. Үүнийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар баталж байгаа бөгөөд “Цагдаагаас 11260 аж ахуйн нэгжийг шалгасан байна. Хэдэн төгрөгийн худалдан авалт хийсэн бэ хэмээн тэдний санхүүгийн бүх тооцоог шалгаад явж байна. Тиймээс ч аж ахуйн нэгжүүд айдастай байна. Татварын асуудалд нь цагдаа нар орооцолдчихсон. Аж ахуйн нэгж, компаниуд дээр очоод татварын байцаагч нарын өмнөөс үхтэл дарамтлаад явж байна” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Чухам яагаад Р.Чингэс дарга цагдаа нараа гэмт хэрэгтний араас бус аж ахуй нэгжүүдийн татварын араас явуулаад байгааг мэдэх хүн тун цөөхөн байна.
Цагдаагийн тоо, хэлтэс нэгжүүдийн тоо нэмэгдсэн ч гэмт хэргийн гаралт, илрүүлэлт нэмэгдсэнгүй. Улаанбаатар хотын зургаан дүүрэгт өмнө нь нэг цагдаагийн хэлтэс байсан бол өнөөдөр 14 цагдаагийн хэлтэстэй болоод байгаа. Тэгсэн хэрнээ гэмт хэргийн гаралт буурч, илрүүлэлт нэмэгдэхгүй байгаагийн шалтгааныг олон хүн Цагдаагийн Ерөнхий газрын дарга Р.Чингэстэй холбон тайлбарлаж, цагдаа хэт улстөржсний гай хэмээн ярьж байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.