Та хэн бэ? Хариу нь таны генд байгаа

Бизнес ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 12

 

“Хүүхдийн сэтгэл зүйн боловсролын төв”-ийн сэтгэл судлаач Д.Дэмбэрэлтэй ярилцлаа.

“Хүүхдийн сэтгэл зүйн боловсролын төв” нь хүүхэд ба насанд хүрэгчдэд зориулан Генетик тест хийж, хүүхэд ба насанд хүрэгчдийн төрөлх потенциал, нуугдмал авьяас чадварыг хурууны хээгээр тодорхойлж байна.

-Хүүхдийн төрөлх оюуны чадамж буюу нуугдмал авьяас чадварыг хэрхэн нээж, илрүүлэх вэ? Энэ талаар судалсан тодорхой шинжлэх ухааны талаар танилцуулна уу?

-Төрөлх чадварын талаар шинжлэх ухааны олон салбарын эрдэмтэд судалсан. Үүнээс онцлон танилцуулах шинжлэх ухааны салбар бол Дерматоглифика /Dermatoglyphics/ бөгөөд 1660 аад оноос эхлэн судлагдсан хурууны хээ ба хувь хүний удамшлыг судалдаг шинжлэх ухаан юм. Дерматоглифика /Dermatoglyphics/-ийн гол эрдэмтдийг танилцуулбал,

Францис Галтон /1822-1911/ Английн эрдэмтэн Хурууны хээ нь хувь хүнийг бусад хүмүүсээс ялгах нэгэн давтагдашгүй шинж байхаас гадна мөн хувь хүний удамшлын мэдээллийг агуулдаг болохыг судалгааныхаа явцад тодорхойлжээ. Профессор Пуркиние-ийн хурууны хээг тодорхойлсонтой Францис Галтоны тодорхойлолтыг харьцуулбал хамаагүй энгийн. Францис Галтон хурууны хээний үндсэн шугам- triradii дээр үндэслэн хурууны хээг тодорхойлсон. Dermatoglyphics-ийн шинжлэх ухаан хөгжихөд түүний бичсэн Хурууны хээ (1892), Хурууны хээний лавлах (1895) номнууд их хувь нэмэр оруулсан.

 

Гаролд Камминс (1894-1976) Америкийн эрдэмтэн Гаролд Камминс-ийг Dermatoglyphics шинжлэх ухааны эцэг гэж нэрлэдэг. Түүний амьдралынхаа турш судалсан судалгаа болоод боловсруулсан аргачлалыг Камминсийн аргазүй гэдэг ба энэ нь хүний генетик болоод хувьслын хоорондын уялдаа холбоог тогтооход чухал ач холбогдолтой, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөн арга зүй юм. Тэрээр хурууны хээний талаар бүхий л төрлийн судалгаануудад тухайлбал антропологи, генетик судлал, эмбриологийн судалгаанууд дүн шинжилгээ хийж 1926 онд Dermatoglyphics-ийн онолоо боловсруулж, бие даасан шинжлэх ухааны салбар болохыг эрдэмтдийн 42 дугаар хуралдаанаас хүлээн зөвшөөрсөн. Түүний эрдмийн ажлын үр дүнд хүний гарын хурууны хээгээр тухайн хүүхдийн нуугдмал авьяас, эрүүл мэнд, төрөлх зан араншин, төв мэдрэлийн системийн ачаалал даах чадварыг тогтоож болохыг дэлхий дахинд нотлон харуулсан. Үүнийг нь баталж, 1985 онд Америкийн эрдэмтэн Ховард Гарднер хүүхдэд төрөлхийн 8 төрлийн оюуны чадамж байдаг гэдгийг судлан тогтоосон.

-Дерматоглифика /Dermatoglyphics / шинжлэх ухааны салбарын тухай дэлгэрүүлж ярина уу?

-Хүний гарын хээг гүйлгээд харахад л тэр хүний тухай тодорхой мэдээллийг ойлгож болно. Эхийн урагт 13-19 долоо хоногтоо байхад хүүхдийн тархины хөгжилтэй хамт тухайн хүүхдийн гарын хурууны хээ, алганы ба улны хээ тодорхой болж байдаг, тэдгээрийн уяалдаа холбоог Дерматоглификийн шинжлэх ухаан нээж, тогтоосон. Хурууны хээ нь мэдрэлийн тогтолцоо ба тархины зохион байгуулалттай нягт уяалдаа холбоотой байдаг. Таны хурууны хээтэй адил хээтэй хүн тун цөөхөн. Орчин үед хүнийг судлах, хөгжүүлэх, эмчлэх, спортоор хичээллэх зэрэгт Дерматоглификийн шинжлэх ухааны судалгааны үр дүнг ашиглаж байна.

-Дэлхийд энэ шинжлэх ухааны нээлтийг амьдралдаа хэрхэн ашиглаж байна вэ?

-Дерматоглифика /Dermatoglyphics /шинжлэх ухааны дээрх нээлтийг дэлхийн олон орон амьдралдаа хэрэглэж байна. Манай төв Монгол улсад үүнийг хэрэгжүүлээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Бид монгол 200 гаруй хүүхдэд, түүний эцэг эхэд Генетик тестийг хийж, биометрийн тайланг гаргаж өгсөн. Нэлээд их цаг хугацааг судалгаа хийх, орчуулга хийх, зөвлөн туслах үйлчилгээнд зарцуулсан.

-Хүүхдээ ярьж эхлээгүй байхад түүний хэн бэ гэдгийг мэдэх боломж гарч байна гэж ойлгож болох уу?

-Тиймээ. Тэр хэн бэ? Хариулт нь түүний генд байгаа.

-Та хүүхдийнхээ талаар дараах үзүүлэлтээр дэлгэрэнгүй тайланг авах боломжтой.

  • шинжлэх ухааны салбарт сонирхолтой
  • мэргэжлийн чиг баримжаа
  • ямар спортоор хичээллэх
  • урлагийн авьяас байгаа эсэх
  • төрөлх зан араншин
  • төв мэдрэлийн системийн ачаалал даах чадвар
  • зан үйлийн дасан зохицох чадвар
  • давуу ба сул тал •

-Генетик тестийг хэрхэн өгөх вэ?

-Эхлээд www.genetic-tect.mn цахим хаягаар цаг авна. Авсан цагтаа хүүхэдтэйгээ хамт ирнэ

-Геннетик тестийн биометрийн тайланг хэдийн хугацаанд гаргаж өгөх вэ?

  • Геннетик тестийн үр дүн нь 14 нүүр биометрийн тайлан байна.
  • Орос хэлээр тайланг авбал 30 минутын дотор
  • Монгол хэлээр тайлан авах бол ажлын 2 хоногт

-Танай хамт олонд ажлын амжилт хүсье.

-Баярлалаа.

 

“Хүүхдийн сэтгэл зүйн боловсролын төв”-тэй 89110178, 99030178 утсаар 10:00- 19:00 цагийн хооронд холбоо барих боломжтой.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх