Төсвийн хөрөнгө оруулалтыг шинжье

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 13

 

Монгол Улсын 2016 оны төсөвт хөрөнгө оруулалтын нийт зардлыг 443 тэрбум 557 сая төгрөг байхаар тусгасан байна. Сангийн сайд Б.Болор мэдэгдэхдээ “Төсөвт тусгасан хөрөнгө оруулалтууд бол эдийн засгийн хямралтай байгаа ч гэсэн хийгдэх ёстой төсөл, арга хэмжээнүүд” гэсэн юм.

 

Жилийн жилд төсвийн хөрөнгө оруулалтаар олон аймаг, суманд төрөл бүрийн барилга, эмнэлэг, сургууль цэцэрлэг, Тамгын газар, конторын барилга, зам гүүр барьдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд төсвийн орлого тасалдах болсонтой холбоотойгоор хөрөнгө оруулалтын ажлууд ч нь он дамжсаар буй билээ. Нөгөөтэйгүүр эдийн засгийн хүндрэл, хямралтай үед шаардлагагүй хөрөнгө оруулалт буюу контор барих, компьютер, тоног төхөөрөмж авах, төрөл бүрийн хөшөө, аймаг, сумын угтаж авах, үдэх хаалга гэх зэрэгт мөнгө үрэхийг зогсоохоор болж буй. Гэхдээ 2016 оны төсвийн хөрөнгө оруулалтыг шинжвэл сумын Засаг даргын Тамгын газрын байр, контор барих, хөшөөний өндөрлөг байгуулах зэрэгт багагүй хөрөнгө зарцуулахаар тусгажээ.

 

 

Нийт хөрөнгө оруулалтын 49 хувь нь боловсрол, эрүүл мэндийн салбарт төсөвлөгдсөн байна. Харин 30 гаруй хувийг зам, барилга, эрчим хүч зэрэг дэд бүтцийн салбарт зарцуулахаар тусгажээ. Жилийн жилд Монгол Улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг боловсрол, эрүүл мэндийн салбар эзэмшдэг “жамтай”. Энэ хоёр салбараас хөрөнгө харамлах шаардлагагүй хэмээн аль ч Засгийн газар үзсээр ирсэн билээ. Энэ оны төсөвт Боловролын салбарт 156.5 тэрбум, Эрүүл мэндийн салбарт 62.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. 

 

200 сая төгрөгөөр Төрийн далбааны өндөрлөг байгуулна 

 

Хямралын үед Монгол Улс бүсээ чангалж, аймаг, орон нутаг руу орох төрөл бүрийн хаалга, хөшөө, суварга барихад хөрөнгө оруулахгүй гэж байгаа. Гэвч 2016 оны төсөвт Ховд аймгийн Жаргалант суманд Төрийн далбааны өндөрлөг байгуулахад 200 сая төгрөг зарцуулахаар тусгасан байна. Мөн хэд хэдэн суманд Засаг даргын Тамгын газрын байр контор барихад төсвөөс багагүй хөрөнгө зарцуулахаар төлөвлөөд байна. Тодруулбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын хөрөнгө оруулалтын багцад Дорнод аймгийн Хэрлэн сум, Булган аймгийн Булган суманд Засаг даргын Тамгын газрын байр барихад 1.7 орчим тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. Түүнчлэн Сангийн сайдын багцад 2015-2016 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын бэлтгэл ажил, зураг төсөл боловсруулахад 10 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

 

17 тэрбум төгрөгөөр соёлын төв барина 

 

Жил жилийн төсвийн хөрөнгө оруулалтад аймаг, сумын төвд барих соёлын төвийн барилга гэх томоохон бүлэг ордог. Энэ удаад улсын төсвөөс соёлын төв болон хөгжимт драмын театр байгуулах зардалд нийтдээ 17.8 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. Увс, Архангай, Сэлэнгэ, Хэнтий, Говь-Алтай зэрэг нийт 19 байршилд “соёлын төв”-ийн барилга барих аж. Хөвсгөл аймгийн Жаргалан сум, Говь-Алтай аймгийн Тайшир, Өмнөговь аймгийн Номгон гэх зэргээр соёлын төвтэй болох газруудыг харж болно. Тэгвэл үүний нөгөө талд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг барихад нийтдаа 6.7 тэрбум төгрөг зарцууулах нь.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх