Нийгэм
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2015 10 сар 14
2015 оны 10 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 12-17 градус, Говийн бүс нутаг болон Их нууруудын хотгороор 18-23 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 15-17 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.