Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 10 сар 14
・ 1

Гавьяаныхаа амралтад гарсан учраас гэрт хийх зүйл олдохгүй биеэ чагнаж байна хэмээн бодож, хааяа нэг өвдөх ходоодоо үл хайхарсаар 2013 оныг хүрсэн байна. Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын баг орон нутагт нь үзлэг шинжилгээ хийж байгааг сонссон хүүхдүүд нь дагуулж очин ээжийгээ үзүүлтэл ходоодны хавдрын гуравдугаар шатанд орсон байжээ.
Гэнэтийн мэдээг сонсон цочирдсон ч цаг алдалгүй бүхий л эмчилгээг хийлгэсэн гэх. Тэрээр ходоодоо тайруулаад хоёр жил болж байна. Эмчийн зааврын дагуу зохих эмчилгээгээ хийлгээд, хоолны дэглэм барьж байгаа, ядарч тав тух алдахыг андахгүй өвчин юм байна хэмээн ярих.
Тэгтэл жилд нэг удаа оношлуулахад ходоодны хорт хавдрыг эрт үед нь эмчлэх бүрэн боломжтой аж. Хожуу үе буюу III, IV үедээ эмчлэх боломж хомс. Умайн хүзүү, хөхний хорт хавдрыг илрүүлэх үзлэг шинжилгээ улс орон даяар өрнөдөг. Үүнд манай эмэгтэйчүүд маш хангалтгүй хамрагддаг байна. Үнэ төлбөргүй үзлэг шүү дээ.Үүний 75 хувь хожуу үе шатандаа илэрдэг байна. Өөрөөр хэлбэл, хорт хавдраар өвчилсөн дөрвөн хүний гурав нь хожуу үе шатандаа оношлогдож байгаа аж.

Амь наана, там цаана
Таны эрүүл мэндийн 50 хувь халаасанд тань бий гэдэг үг байдаг. Манайд элэгний хавдрын өвчлөл маш өндөр. Энэ өвчин нийт хавдрын 40 хувийг эзэлдэг. Жилд 2000 гаруй хүн элэгний хавдраар өвчилдөг гэсэн статистик мэдээлэл байна. Тиймээс ХСҮТ Элэг, цөс, нойр булчирхайн тасгийг 2008 онд шинээр байгуулжээ.
Манайд улсдаа ганцхан байдаг Хавдар судлалын үндэсний төв ачааллаа дийлэхгүй, өвчиндөө зовж шаналсан иргэд очер дугаараа хүлээн өвчин намдаах тариагаар амь аргацааж, өдөр хоногийг өнгөрүүлж байна.
Элэг, цөс, нойр булчирхайн тасаг гэхэд 15 ортой ч хагалгааны ганцхан өрөөтэй. Энэ талаар тус тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэн “Амбулаторийн үйлчилгээг хоёр кабинетаар явуулж буй ч ачаалал багасахгүй, 14 хоногийн дараа үзүүлж байх жишээтэй. Хагалгаанд орохын тулд энэ төрлийн хавдартай өвчтөн 45 хоног хүлээж байна. Хавдартай хүмүүс ийм удаан дугаарлаж зогсоно гэдэг бол маш аюултай” хэмээсэн.
Олон улсын Хавдрын бүртгэлийн байгууллага ойрын ирээдүйд Монгол Улсад хавдрын өвчлөл буурахгүй, 2025 он гэхэд жилд 6300-7500 хүн шинээр оношлогдоно гэх тооцоо гаргажээ. доо. Манайд байдал ийм л байна.
2014 онд Монгол Улсын хэмжээнд 5483 хүн хавдартай гэж оношлогдон, энэ өвчнөөр 3536 хүн нас барсан нь нийт нас баралтын 22 хувь. Тэр дундаа элэг, ходоод, улаан хоолой зэрэг хоол боловсруулах замын хорт хавдар болон уушигны хорт хавдар нийт өвчтөнүүдийн 75 хувийг эзэлж байгаа харамсалтай статистик тоо байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.