Г.Шийлэгдамба: Хүүхдээ алдсан 5 эмчид зохих арга хэмжээг нь авна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 15

Хүнд нөхцөлд ажилладаг эмч, ажиллагсдын цалинг урамшууллыг хасч, улаан бурхан өвчний дэгдэлтийн үеэр нойр хоолоо умартан нийгмийн эрүүл мэндийн төлөө зүтгэсэн эмч нарынхаа илүү цагийн мөнгийг олголгүй хагас жилийн нүүр үзэж байгаа талаар өнгөрсөн баасан гарагт салбарын төлөөллөөс мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл салбарын яам, эрүүл мэндийн эмч ажиллагсад зөвшилцөлд хүрч, өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, ЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Энэ үеэр салбарын сайд Г.Шийлэгдамба “Төсөв танах нэрийдлээр нэг ч эмч, ажилтны цалин урамшууллыг хасахгүй, улаанбурхан өвчний дэгдэлтийн үеэр ХӨСҮТ-ийн эмч, ажилтнуудын илүү цагийн хөлсийг олгоход шаардагдах 125 сая төгрөгийг шийдвэрлэнэ” хэмээгээд цааш нь илүү цагийн цалин урамшууллаас эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, өөрт мөнгө хувиарласан ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг ажлаас нь халах шийдвэр гаргасан хэмээн мэдэгдсэн юм. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

- Засгийн газраас эмч, багш нарын цалин урамшууллыг хасахгүй хэмээн удаа дараа мэдэгдэж байсан. Гэтэл яагаад хүнд нөхцөлд ажилладаг эмч нарын цалинг хасахаар шийдвэрлэсэн юм бэ?

- Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яамнаас эмнэлгийн салбарт ажиллаж байгаа албан хаагчдын цалин, түүний урамшуулал нэмэгдлийг бууруулахгүй байхаар би өмнө нь мэдэгдэл хийж байсан. Мөн манай үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс дээрхтэй холбоотойгоор асуудлыг тавьж байсан. Иймд өнөөдөр эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа албан хаагчдын цалин, нэмэгдэл урамшуулал өөрчлөгдөж, буурах асуудал байхгүй гэдгийг батлах байна.

Түүнээс гадна Үйлдвэрчний эвлэл болон Эрүүл мэнд, спортын яам цаашдаа энэ салбарын эмч, албан хаагчдын мөн цалин урамшуулал нэмэгдлийг нэмэгдүүлэх талаар ажиллана гэдгээ хэлье.

- Гэхдээ таны 2015 оны 09 сарын 24-ны өдөр гаргасан “Тушаал хүчингүй болгох тухай” 384-р тушаалаар эмч нарын нэмэгдэл цалин, илүү цагийн урамшуулал үгүй болж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Энэ талаар?

- 2010 онд гаргасан Эрүүл мэндийн сайдын 123-р тушаалыг хүчингүй болгохтой холбоотойгоор эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа зарим албан хаагчдын урамшуулал тодорхой хувиар буурна гэж байсан, ийм асуудал бол байхгүй. Харин энэ тушаалыг хуульд нийцүүлэх байдлаар хүчингүй болгосон. Гэхдээ тушаал хүчингүй болсон ч Засгийн газрын 2012 оны 150-р тогтоолын дагуу Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл урамшуулал олгогдсон хэвээр байна гэдгийг үүгээр илэрхийлж байна.

- Даваа гарагт хийсэн хэвлэлийн хурлын үеэр эмч нарын төлөөлөл удаа дараа хариуцлага алдсан ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд хариуцлага тооцож өгөхийг шаардаж байсан. Салбарын яамнаас энэ тал дээр ямар арга хэмжээ авсан бэ?

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх