Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 10 сар 15
Үнэнийг шууд хэлэхэд Төрийн банкны хувьчлалын асуудал нөлөө бүхий улстөрчдийн дунд гарч нууцын зэрэглэлтэй тохироо нь явж байна. Ирэх сонгуулиас өмнө энэ банк чадамжийн хувьд савлаж эхлэнэ. Ер нь бол дампуурах ёстой. Сүүлийн 25 жил Монголын улстөрд байгаа нөхөд өөрт хэрэгтэй гэж үзвэл ямарч банкыг дампууруулчихдаг. Энэ тал дээрээ мэргэшсэн багтай. Та бүхэн эргэн санаарай сонгууль бүхний өмнө ямар нэгэн банк дампуурсан байдаг. Бүр “ХОТШ”, “Сэргээн босголт хөгжлийн” банкнаас авахуулаад “Зоос”, “Анод”, “Хадгаламж” гээд цуварна. Монголд банк дампуурчихаар эдийн засгийн хямрал болоогүй. Гэтэл эд яагаад дампуурсан юм. Энэ бүхний цаана улстөрийн захиалга буй. Энэ удаа Төрийн банкны ээлж ирсэн гэсэн үг. Эртнээс эхлүүлсэн төлөвлөгөөт ажил л даа. “Хаан” банкнаас Т.Батсайханг авчирж Төрийн банкны Гүйцэтгэх захиралаар тавьсан тэр үеэс л эхэлсэн. Арилжааны банкыг хувьчилахад олон төрлийн “цэвэрлэгээ” хийх шаардлагатай. Түүнийг хийхээр Т.Батсайхан ирсэн гэдэг. Завханд нэр дэвшинэ гээд явж байхыг бодоход “ажил” -аа сайн хийсэн бололтой.
Гүйцэтгэх ажиллагаа явуулж буй Т.Батсайхан гэгч хэн бэ. Тэр бол хувийн банкны салбарт 10 гаруй жил ажилласан хүн. Тэр тусмаа “ХААН” банкинд байх хугацаандаа Монголын малчдыг өрийн сүлжээнд оруулсан нөхөр. Одоо Завханы гаралтай нохойд нь ч хамаагүй зээл өгч байгаад УИХ-ын гишүүн болохоор ажиллаж буй. Угшил гарвал нь Ардчилсан намын “Алтан гадас” хавийнханг санхүүжүүлдэг. Н.Алтанхуяг ах нь унасанаас хойш Зээ рүү хошуу дэвсэх болсон. Бараг Төрийн банкны хувьчлал түүний эргэн тойронд болох магадлалтай. Банк дампууруулсан хүн хаана очдог вэ. Тохироо хийж чадсан нь Төрийн ордонд заларч, чадаагүй нь төрийн засанд дээлээ нөмөрдөг. Т.Батсайхан бол Төрийн банкыг хувьчлалд тавьж туучихаад өөрөө УИХ-д ороод суучихна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.