Хууль сурталчлах мөнгө хаачив

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 15

Цагдаагийн байгууллагын албаны эх сурвалж саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа зам тээврийн осол хийсэн жолооч нар ихэвчлэн хуулиа судлаагүй, хууль мэдэхгүй учраас ийм асуудалд холбогдлоо гэсэн тайлбар хийдэг талаар ярьсан байх аж. Гэвч хуулиа мэдэхгүй гэсэн тайлбар өглөө гээд ялаас чөлөөлөгдөхгүй бөгөөд харин ч хуулиа уншиж судлаагүй, танилцаагүй гэсэн шалтгаанаар давхар хариуцлага нэмэгддэг тухай албаны эх сурвалж ярьсан байх аж. Энэ асуудал дан ганц жолооч нарт ч тохиолддог юм биш. 



Иргэдийн хувьд хуулиа мэдэхгүйгээс асуудалд ордог, ямар зүйл заалттай хууль батлагдсаныг ч мэдэхгүй шахам явах нь их бий. Ойрын жишээ гэхэд л иргэд ямар нэг асуудлаар хууль, шүүхийн хаалга татахдаа өмгөөлөгч авах, хэрхэн өөрийгөө хамгаалах талаар ямар ч мэдлэг байдаггүй. Тиймдээ ч мөрдөн байцаагчийн сүрдүүлгэд автаж юу ч хамаагүй ярьдаг нийтлэг алдаа гаргадаг. Өмгөөлөгч байхгүй бол юу ч ярихгүй гээд зогсч байх эрх нь гэтэл тэр хүнд нээлттэй байх жишээтэй. Ямар хэрэгт холбогдсоноо ч сайтар ухаж ойлгоогүй, мөрдөн байцаагчийн оноосон зүйл ангиар л өөрийг нь яллахыг зөвшөөрдөг нь бидний хуулийн талаар ямар ч мэдлэггүй гэдгийг нотлох ганцхан жишээ юм. 

Өнгөрсөн хаврын чуулганаар батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг иргэд өнөөдөр ямар ч мэдээлэл алга. УИХ дөрвөн жилийн хугацаанд хэдэн зуун хууль шинэчлэн болон өөрчлөн баталж байгаа. Иргэд салбар салбартаа л хэрэгтэй хуулийн талаар ам дамжсан ярианаас мэдээлэл авдаг ч төрийн үйлчилгээ авах, нийгмийн даатгал, эрүүл мэнд зэрэг өөрийнх нь өдөр тутмын амьдралд тулгардаг асуудлын талаарх хуулийн талаар мэдээлэл бараг л байдаггүй гэхэд хилсдэхгүй юм. УИХ-аар баталж буй хуулийн хэлэлцэх хугацаа хамгийн багадаа нэг жил байх учиртай. 

Энэ хугацаанд хуулийн төслийг боловсруулж буй УИХ-ын гишүүн болон ажлын хэсэгт орсон гишүүд хууль боловсруулж буй явц, санал, хэлэлцүүлгийн талаар цаг тухай бүр нь иргэдэд мэдээлэл өгч, энэ хэрээр иргэд мэдээлэл авах учиртай. Мөн хууль бүрэн гүйцэд батлагдсаны дараа хуулийн төслийг бүрэн эхээр ядахдаа нэг удаа сонин хэвлэл, радио, телевизээр сурталчилж иргэдэд хуулийн талаарх мэдлэг өгөх асуудлыг хуулиар УИХ-ын гишүүдэд олгосон. 

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн жил бүр улсын төсвөөс хууль сурталчлах мөнгө гэж 10 гаруй сая төгрөг авдаг. Нэг гишүүн бүтэн жилийн турш хамгийн ихдээ л хоёр хуульд санаачлагчаар ордог. Тэгэхээр энэ мөнгөөр хуулийн сурталчилгааг хийх бүрэн боломжтой.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх